Олборлолтоо бууруулахад бэлэн тухай Саудын Арабын мэдэгдэл, зах зээл дэх хэт нийлүүлэлт бол түр зуурын үзэгдэл хэмээж буй ОХУ-ын байр суурь нь дэлхийн тэргүүлэх хоёр олборлогчийн газрын тосны бодлого зөрж буйг нотлов.
Саудын Арабын төрийн мэдлийн Saudi Aramco газрын тосны компанийн нийлүүлэлт арванхоёрдугаар сард энэ сарынхаас 500 мянган баррелиар багасна гэдгийг тус улсын Эрчим хүчний сайд Халид аль-Фалих ням гарагт мэдэгдлээ.
“Ирэх сард нийлүүлэлт энэ сарынхаас 500 мянган баррелиар буурна. Газрын тосны гарц жилийн эцсээр багасна гэсэн үг” хэмээн ноён Фалих Абу Даби хотноо ОПЕК болон тус картелийн бус олборлогчдын чуулган хуралдахын өмнөхөн сануулав.
Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны газрын тосонд дахин хориг тавьсныхаа дараа Тегераны экспортыг орлоход туслалцаа үзүүлэхийг ОПЕК-оос хүссэн юм.
Трампын хүсэлт ёсоор Саудын Араб олборлолтоо өдөрт нэг сая баррельд хүргэх зорилт тавиад байлаа.
Гэвч Саудын Араб олборлолтоо өсгөсөнтэй зэрэгцэн Энэтхэг, Хятад зэрэг Ираны гол худалдан авагчдыг Вашингтон хоригоос чөлөөлсөн нь газрын тосны зах зээлд хэт нийлүүлэлт үүсгэж орхилоо.
Аравдугаар сард баррель нь 85 ам.доллар даваад байсан олон улсын бенчмарк Brent-ийн үнэ баасан гарагт 70 ам.доллараас доош унав. Хэт нийлүүлэлтэд түгшсэн Саудын Араб дэлхийн эдийн засгийн удаашралтай холбоотойгоор газрын тосны эрэлт багасна гэсэн таамаг дэвшүүлж эхэллээ.
Шинжээчид төдийгүй Ираны газрын тос хариуцсан албаны хүмүүс хүртэл зах зээлд тэнцвэр бариулах гэвэл олборлолтыг өдөрт ядаж нэг сая баррелиар бууруулах шаардлагатай хэмээн үзэж байна. Газрын тосны үнийн уналт нийгэм, эдийн засгийн өргөн цар хүрээтэй шинэчлэлийн хөтөлбөрт нь сөргөөр нөлөөлөхөөс дэлхийн гол экспортлогч Эр Рияд болгоомжилдог.
Гэтэл зах зээлд тэнцвэр бариулах хүчин чармайлтынх нь гол түнш ОХУ өөр бодолтой. Одоогийн хэт нийлүүлэлт ирэх онд хэвээр үргэлжлэх эсэх нь тодорхойгүй учраас ердөө улирлын шинжтэй үзэгдэл хэмээн Москва тайлбарлаж байна. ОХУ-ын газрын тосны компаниуд олборлолтоо өдөрт 300 мянган баррелиар өсгөхөөр төлөвлөж байгааг Москвагийн бодлогод ойр хүмүүс өнгөрсөн долоо хоногт Financial Times-д мэдэгдсэн.
Саудын Араб, ОХУ хоёр 2016 оноос хойш газрын тосны бодлогоо уялдуулж ирсний дүнд олон жил үргэлжилсэн үнийн уналт эцэс болсон. Үнэ эргээд сэргэсэнтэй холбогдуулан хоёр улс энэ оны зургадугаар сард олборлолтоо өсгөхөөр тохиролцжээ.
Ирэх 2019 онд “нийлүүлэлт өсөх хурдац дэлхийн эрэлтээс түрүүлэх төлөвтэй”-г зах зээлийн нөхцөлийг хэлэлцэхээр ням гарагт хуралдсан газрын тос олборлогчдоос гаргасан албан ёсны баримт бичигт анхаарууллаа.