Дэлхийн эрүүл мэндийн байгууллага 2015 оноос эхлэн жил бүрийн арваннэгдүгээр сард “Антибиотикийн талаарх мэдлэгийг дээшлүүлэх” дэлхийн долоо хоногийг тэмдэглэж эхэлсэн. Энэ тэмдэглэлт өдрийг угтсан арга хэмжээ Эрүүл мэндийн яаманд боллоо.
2018 оны арваннэгдүгээр сарын 12-18-нд Дэлхийн антибиотикийн талаарх мэдлэг, хандлагыг дээшлүүлэх долоо хоногийг “Дахин сайн бод. Эмчээс зөвлөгөө ав. Антибиотикийг буруу хэрэглэх нь биднийг эрсдэлд оруулж байна” сэдвийн хүрээнд тэмдэглэж байна.
Антибиотик бол нянгийн гаралтай халдварын үед хэрэглэдэг химийн бэлдмэл юм. Томуу, томуу төст ханиад зэрэг вирусын гаралтай халдварыг антибиотикоор эмчлэхгүй. Антибиотикийн мэдрэг чанарыг тодорхойлох шинжилгээний хариуд үндэслэж антибиотикоо хэрэглээгүй бол, томуу болон вирусын гаралтай халдварын үед хэрэглэх, тогтсон цагийн дагуу, эмчийн заасан тунгаар хэрэглээгүй тохиолдолд хор хохирол учирдаг. Ингэснээр өвчний эдгэрэлт удааширна, эдийн засгийн хувьд сөрөг үр дагавартай хэмээн ХӨСҮТ-ийн Нян судлалын лабораторийн эрхлэгч Т.Одгэрэл зөвлөв.
Халдвар үүсгэгч нян болон бусад бичил биетүүд нянгийн эсрэг эмийн үйлчилгээнд нөлөөлөн өөрчлөгдөхийг нянгийн тэсвэржилт гэдэг. Ингэж өөрчлөлгдсөн бичил биетүүдэд нянгийн эсрэг эм үйлчлэхээ больдог байна.
Антибиотикийг хэтрүүлэх болон буруу хэрэглэж байгаа нь нянгийн тэсвэржилт үүсэх үйл явцыг улам хурдасгаж, эрүүл мэндийн эрсдэлд оруулж байна. Нянгийн тэсвэржилт нь Монголд төдийгүй дэлхий нийтийн анхаарлыг татсан нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал болоод байна хэмээв.
Антибиотикийн хэрэглээг хязгаарлах талаар гаргасан ДЭМБ-ын зөвлөмжид:
- Амьдарч байгаа улс орон, нас хүйс, хэнийг ч харгалзахгүй антибиотикт тэсвэржилт үүссэн нян дамжин халдварладаг.
- Нянгийн тэсвэржилт нь зонхилон тохиолддог халдварыг эмчлэхэд ч хүндрэл учруулж байгаа бөгөөд өвчлөлийн хугацааг уртасгаж, улмаар хөгжлийн бэрхшээлтэй болох, үхэлд ч хүргэх аюултай.
- Халдвараас урьдчилан сэргийлэх, эмчлэх үр дүнтэй нянгийн эсрэг эм байхгүй бол эрхтэн шилжүүлэн суулгах, хавдрын үеийн хими эмчилгээ, чихрийн шижин болон олонтаа хийгддэг ерөнхий мэс заслын үед ч өвчтөнд өндөр эрсдэлтэй.
- Нянгийн тэсвэржилтийн улмаас үйлчлүүлэгчийн хэвтэн эмчлүүлэх хугацаа уртсах, эрчимт эмчилгээ шаардлагатай болох гэх мэтээр эрүүл мэндийн салбарын зардал ихээр өснө.
- Тогтвортой хөгжлийн зорилтод хүрэхэд саад учруулах эрсдэлтэй учир ДЭМБ-аас антибиотикийн талаарх мэдлэг, хандлагыг дээшлүүлэхэд анхаарал хандуулахыг зөвлөмж болгожээ.