Хонгконгийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй, зах зээлийн үнэлгээгээр Азид тэргүүлэгчдийн нэг “Тencent” компанийн цэвэр ашиг III улиралд 30 хувиар өсөж, 3.4 тэрбум ам.доллар хүрсэн байна. Харин борлуулалтын орлого нь шинжээчдийн таамгаас давж, 11.6 тэрбум ам.доллараар хэмжигджээ. Хэдий тийм боловч борлуулалтын өсөлтийн хурд нь саарч 2015 оны II улирлаас хойших доод цэгт хүрсэн байна.
БНХАУ-ын Засгийн газар видео тоглоомын лиценз шинээр олгохоо зогсоосон бөгөөд үүний улмаас “Fortnite”, “Playerunknown’s Battlegrounds” тоглоомуудын ирээдүйд олох ашиг буурах төлөвтэй гэж шинжээчид таамаглаж байна. Хэдийгээр орлогод эзлэх хувь нь бага байгаа ч онлайн зар сурталчилгааны борлуулалт 47 хувиар өсөж, видео тоглоомын орон зайг нөхсөн гэж “Pacific Epoch” хөрөнгө оруулалтын судалгааны фирмийн шинжээч онцоллоо.
Гар утасны төлбөр тооцооны үйлчилгээний борлуулалт ч мөн 50 гаруй өссөн байна. Харин видео тоглоом, гар утасны видео тоглоомын борлуулалт аль аль нь 10 хүрэхгүй хувиар нэмэгджээ.
“Tencent” компани “Meituan” хоол хүргэлтийн бизнест хөрөнгө оруулаад байгаа юм. “Meituan” компани өнгөрсөн дөрөвдүгээр сард IPO хийсэн ажээ. Үүнээс гадна нэг тэрбум 80 сая хэрэглэгчтэй “Wechat” аппликейшн “Tencent”-ийн хувьд урт хугацааны тэргүүлэх чиглэл хэвээр байгаа юм.
Мөн улирлын борлуулалт нь хоёр дахин өсөөд байгаа үүлэн тооцооллын бизнест компанийн удирдлагууд өндөр ач холбогдол өгч байгаа юм байна. “Тencent” компанийн хувьцааны ханш нэгдүгээр сард хүрсэн дээд цэгээс буурч өнөөдрийг хүртэл нийт 33 хувиар унаад байгаа аж. Үүний улмаас тус компанийн зах зээлийн үнэлгээ 240 ам.доллараар буураад байгаа юм.
М.Золбоо