Зүүн Өмнөд Азид төвлөрсөн чөлөөт худалдааны гэрээг эцэслэх хугацаа 2019 он хүртэл хойшилсон гэж Сингапурын Ерөнхий сайд Ли Сянь Лун мэдэгдлээ.
Тэрбээр Сингапурт болж буй ASEAN-ийн уулзалтын үеэр “Бүс нутгийн эдийн засгийн иж бүрэн түншлэлийн гэрээний хэлэлцүүлгийн явцад томоохон ахицууд гарсан, гэхдээ талууд саналуудаа хараахан нэгтгээгүй байгаа” гэсэн тайлбар өгсөн байна.
Дэлхийн худалдааны эргэлтийн 40 хувийг хамруулах энэхүү гэрээнд ASEAN-ийн гишүүн орнуудаас гадна БНХАУ, Энэтхэг зэрэг бүсийн гол тоглогчид багтаж байгаа юм. Харин АНУ багтаагүй байна.
Сингапурын Ерөнхий сайд Ли Сянь Лун “Чөлөөт худалдааны хэлэлцээний хүрээнд шинэ сорилтууд тулгарснаас үүдэн “Бүс нутгийн иж бүрэн эдийн засгийн түншлэлийн гэрээ”-ний хэлэлцүүлэг удаан үргэлжилж байна. Улс орнуудын эдийн засаг харилцан адилгүй учраас хүндрэлүүд гарч байна. Бидний дийлэнхийнх нь хувьд хамтарч чөлөөт худалдааны гэрээ байгуулах гэж байгаа нь энэ юм. Гэрээ эцэслэсэн үед улс орнуудад бүгдэд үр ашигтай гэрээ байх болно” гэж мэдэгдлээ.
Түүнчлэн ASEAN-ийн худалдааны гол түншлэгч орнуудын нэг Япон улсын Ерөнхий сайд Шинзо Абэ чуулганы үеэр бүсийн орнууд багтсан Транс-Номхон далайн түншлэлийн хэлэлцээрийг сайшаасан байна. Өнгөрсөн жил АНУ энэ хэлэлцээрээс гарсан бол хэлэлцээрт үлдсэн 11 улс АНУ-ыг оролцуулалгүй шинэ гэрээ байгуулсан нь энэ оны 12 дугаар сарын 30-наас хэрэгжиж эхлэх юм.
Үүнээс гадна ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин оролцсон ASEAN-ОХУ арга хэмжээний үеэр Евразийн эдийн засгийн комисс, ASEAN-ийн орнууд хамтарч худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд чиглэсэн гэрээ хэлэлцээрүүд байгуулсан байна. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин мөн Япон, БНСУ, Тайланд, Индонез зэрэг улсын эрх баригчидтай уулзаж эдийн засгийн хамтын ажиллагаа болон тулгарсан сорилтуудын талаар санал солилцжээ.
Чуулганы үеэр Японы Ерөнхий сайд Шинзо Абэ “Чөлөөт худалдааг дэмжигч Япон улсын хувьд Дэлхийн Худалдааны Байгууллагыг чөлөөт, шударга зарчим бүхий бүтцийн шинэчлэлд анхаарч ажиллаж ирсэн. Энэ оноос хэрэгжиж эхлэх 11 улсыг хамарсан Транс-Номхон далайн түншлэлийн хэлэлцээр үүний үр дүн” хэмээн онцолжээ.
Харин ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин “ASEAN-ОХУ-ын хамтын ажиллагаа, гол гэрээ хэлцлүүд, энэхүү чуулганы үеэр хэлэлцэж буй асуудлууд маш чухал ач холбогдолтой. Бидний хамтын ажиллагаагаар дамжуулж өргөн цар хүрээний боломжууд нээгдэнэ гэж итгэж байна. Нээлттэй, сонирхолтой саналууд солилцохдоо таатай байна” гэж мэдэгдсэн байна.
Н.Номин-Эрдэнэ