Японы мэргэжлийн сүмогийн Кюүшюү башё тав дахь өдрөө өнөөдөр үргэлжилнэ. Ёкозүна Хакухо М.Даваажаргал, Какүрюү М.Ананд нар гэмтлийн улмаас зодоглоогүй тул ёкозүна Кисэносато ганцаар магнайлан барилдсан юм. Гэвч тэрээр тэмцээний эхний дөрвөн өдөр дараалан унав.
Дөрөв дараалан унасныхаа дараа ёкозүна Кисэносато “Баруун өвдгөө бэртээсэн тул цааш барилдах боломжгүй боллоо” хэмээн энэ сарын тэмцээнийг өнжих болсноо мэдэгдсэн юм.
Ингэснээр энэ сарын башё сүмогийн дээд цолтон буюу ёкозүнагүй үргэлжлэхээр боллоо. Их аваргууд эзгүй тул энэ сарын тэмцээнд хэн түрүүлэх нь сүмо сонирхогчдын анхаарлыг татсан сэдэв боллоо.
Т.Түмэндэмбэрэл