Эдгээр өдрүүдэд дэлхийн хөлбөмбөгийн дэвжээн дээр шигшээ багуудын нөхөрсөг тоглолтууд болон “UEFA NATIONS LEAGUE” тэмцээнүүд үргэлжлэн явагдаж байгаа билээ.
Уг тоглолтуудаас шөнийн 04:00 цагаас болох Англи болон АНУ-ын шигшээ багуудын тоглолт олон хүмүүсийн анхаарлыг татаж байгаа бөгөөд энэхүү тоглолтод Английн шигшээ багийн довтлогч өдгөө D.C United клубт хүчин зүтгэж байгаа Уэйн Рүүни шигшээ багийнхаа төлөө сүүлийн буюу 120 дахь тоглолтондоо оролцох юм.
Өдгөө 33 настай довтлогч хамгийн анх 2003 он буюу 18 настайдаа “Гурван Арслангуудын” цагаан өмсгөлийг өмссөнөөс хойш нийт 119 тоглолтод оролцож 53 гоол оруулаад байгаа бөгөөд энэхүү амжилтаараа Английн шигшээ багийн бүх цаг үеийн мэргэн буучаар тодорсон билээ.
Л.Анхбаяр