Жүжигчин Сандра Буллок Калифорнид дэгдсэн гал түймрээс зэрлэг амьтдыг аврахад зориулан 100,000 ам.долларыг хандивлажээ.
Калифорнийн Вентура захиргааны хүмүүнлэгийн байгууллага “Бид гал түймрээс зэрлэг амьтдыг аварч буй нь түүний анхаарлыг татсан. Харин жүжигчин бүсгүй бидэнд дэмжлэг үзүүлэхийг хүссэн юм. Сандра Буллок болон түүний гэр бүлийнхэн өмнө ч ашгийн бус байгууллагад хандаж байсан. Энэ удаа тэд аюулд өртсөн зэрлэг амьтдыг аврахад хувь нэмрээ оруулахыг хүслээ” гэж мэдэгджээ.
Харин Сандра Буллок бусад хүмүүс мөн ийм үйлдэл хийнэ гэж найдаж байгаа аж. Тус байгууллагын мэдээлснээр хандивыг морь, бух, галуу, сармагчин, гахай зэрэг амьтдыг нүүлгэн шилжүүлэх болон асран хамгаалахад зарцуулах юм байна.
Калифорнид өнгөрсөн пүрэв гарагт гал түймэр дэгдэж эхэлсэн бөгөөд одоогийн байдлаар амиа алдагсдын тоо 59 хүрчээ.
Эх сурвалж: CNN