Олон улсын дарсны үзэсгэлэн “WINE EXPO 2018" энэ сарын 9,10-нд амжилттай болж өндөрлөлөө.
Тус үзэсгэлэнд нийт 350 гаруй нэр төрлийн дарс, оргилуун дарс болон 50 гаруй нэр төрлийн өндөр хатуулагтай бүтээгдэхүүний танилцуулгыг хийсэн бөгөөд хүрсэлцэн ирсэн зочид үзэсгэлэнд танилцуулсан бүтээгдэхүүнээс амталж, дарсны мэргэжилтнүүдийн зохион байгуулсан сургалтуудад хамрагдсан юм.
Дөрөв дэх жилдээ зохион байгуулсан уг үзэсгэлэнд дэлхийн 10 орны тэргүүлэгч дарс үйлдвэрлэгчийн 18 дарсны мэргэжилтэн хүрэлцэн ирсэн бөгөөд дарс амтлах таван алхам, шампани оргилуун дарсны ялгаа, конъяк, арманъяк, брэндиний ялгаа зэрэг төрөл бүрийн сургалтууд зохион байгуулсан билээ.
Тус үзэсгэлэнд хүрэлцэн ирсэн зочдоос сэтгэгдлийг нь хуваалцсанаа хүргэж байна.
Үзэсгэлэнгийн зочин, загвар өмсөгч Х.Бадамгэрэл:
ДАРСНЫ СУРГАЛТУУД ЯВУУЛЖ, ХҮМҮҮСТ СОЁЛ ТҮГЭЭХ, МЭДЛЭГЖҮҮЛЭХ ЧИГЛЭЛД АЖИЛЛАЖ БАЙГАА НЬ МАШ АЧ ХОЛБОГДОЛТОЙ
“Би анх зохион байгуулж эхэлснээс нь хойш ирж байна. Жил ирэх тусам танилцуулж байгаа дарсны төрөл нэмэгдэж, илүү сонирхолтой байдлаар хүмүүст дарсны соёлыг түгээж байгаа чухал арга хэмжээ гэж боддог. “World Wine”-ийн үндсэн бодлого бол “дарс хэрэглээч” гэхээсээ илүүтэй дарсны зөв хэрэглээ талаас нь соёлжуулах үйл ажиллагаа явуулдаг нь зөв санагддаг.
Монголчууд дарсыг арай өөрөөр ойлгох тал бий. Магадгүй эмэгтэйчүүд уудаг гэдэг ч юм уу. Гэтэл энэ жил эрчүүдэд зориулсан Calvet дарсыг танилцуулж байна. Тэгэхээр цар хүрээ нь өргөжих тусам ирж байгаа зочдынхоо сонирхолд нийцүүлээд сонирхолтой байдлаар олон улсаас ирж байгаа дарснуудыг танилцуулж байна. Нөгөөтэйгүүр дарсны сургалтууд явуулж, хүмүүст соёл түгээх, мэдлэгжүүлэх чиглэлд ажиллаж байгаа нь маш ач холбогдолтой гэж бодож байна.” гэлээ.
Үзэсгэлэнгийн зочин В.Магнайтүвшин:
ДАРСНЫ ҮЗЭСГЭЛЭНГ МОНГОЛД ИЙМ ӨНДӨР ТҮВШИНД ЗОХИОН БАЙГУУЛДАГ ГЭЖ МЭДЭЭГҮЙ
“Энэ экспод анх удаа ирж байна. Их л гоё юм болдог юм байна. Олон төрлийн бүтээгдэхүүнээс амталж үзлээ. Сэтгэгдэл их өндөр байна. Би өөрөө гадаадад олон жил амьдарсан хүн. Дарс, конъяк, виски амталж үзэж байлаа. Харин дарсны үзэсгэлэнг Монголд ийм өндөр түвшинд зохион байгуулдаг гэж мэдээгүй. Хамгийн гол нь архи, дарсыг монголчууд зөв хэрэглэж сурах, ямрыг нь ямар үед хэрэглэх вэ гэдгийг хүмүүс ойлгоосой гэж хүсэж байна.” гэлээ.
Үзэсгэлэнгийн зочин, зохиолч Б.Шүүдэрцэцэг:
“WINE EXPO”-НЫ ЛАЙКНЫ УРАЛДААНД НЬ ШАЛГАРСАНДАА БАЯРТАЙ БАЙНА
Урьд жилүүдэд оролцож байгаагүйдээ их харамсаж байна.
“Надад “World Wine”-аас жил болгон урилга ирдэг. Би “World Wine”-тай уран бүтээлээр хамтарч ажилладаг. Миний “Хайр” нэртэй сонсдог номыг ивээн тэтгэж байсан юм. Бусад үйл ажиллагаанд нь очдог боловч дарсны үзэсгэлэн болох үед дандаа завгүй байдаг. Энэ жил би анх удаа оролцож байна.
Газар газрын үнэхээр амттай дарснуудыг нэгэн дор амтлах боломжтой байгаа нь маш сайхан санагдлаа. Урьд жилүүдэд оролцож байгаагүйдээ их харамсаж байна. Энэ удаагийн “Wine Expo”-д оролцоод лайкны уралдаанд нь шалгараад шагнал авсандаа маш баяртай байна.” хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа.
Үзэсгэлэнгийн зочин, “Оргил медиа” ХХК-ийн захирал Б.Бат-Оргил:
ӨНДӨР ХАТУУЛАГТАЙ БҮТЭЭГДЭХҮҮНЭЭС ИЛҮҮ ДАРСЫГ СОНГОЖ ХЭВШЭЭСЭЙ ГЭЖ ХҮСЭЖ БАЙНА
“Энэ жилийн экспод гадаадын албан ёсны үйлдвэрлэгчид ирсэн байна. Үйлдвэрлэгч дундаа захирал, гүйцэтгэх захирал, эзний түвшний хүмүүс ирсэн нь манай зах зээл, дистрибьютерийг өндөр үнэлж байгаагийн илрэл. Энэ жил 1977 оны конъякнаас эхлээд шинэ гаргасан бүтээгдэхүүнүүд их танилцуулж байна. Баяр давхцсан ч гэсэн их хөл хөдөлгөөнтэй байна” гэлээ.
Дарсны талаар хэр сайн мэдлэгтэй талаар асуухад “Ууж байнга хэрэглэхгүй ч оргилуун дарсны талаар их юм уншиж судалсан. Урьд нь мөн дарсны сургалтуудад хамрагдаж байлаа. Ер нь дарс буруу зүйл гэдэг талаас нь биш эрүүл мэндэд хэрэгтэй, хүнийг тодорхой хэмжээгээр аз жаргалтай байлгах, хоол шингээх гэх мэт төрөл бүрийн ач холбогдолтой гэдгийг ойлгоосой. Өндөр хатуулагтай бүтээгдэхүүнээс илүү дарсыг сонгож хэвшээсэй гэж хүсэж байна.” гэлээ.
Үзэсгэлэнгийн зочин, загвар өмсөгч С.Төгс:
ГАДААДЫН ЭКСПОНООС Ч ГОЁ БОЛДОГ ЮМ БАЙНА
“Үзэсгэлэнд би анх удаа оролцож байна. NTV-д урилга ирээд би ирсэн юм. Энд ирэхээсээ өмнө ямар ч төсөөлөлгүй байлаа. Гэтэл яг л гадаадад болж байгаа мэт маш гоё болдог юм байна. Ер нь гадаадын экспоноос ч гоё болдог юм байна. Би Сингапур, Германд ийм экспонд очиж байсан. Зохион байгуулалт, орчны цэвэр цэмцгэр байдал гадаадынхаас илүү санагдаж байна.” гэлээ. С.Төгсөөс ямар дарсанд дуртай талаар асуухад “Би хуурай цагаан дарсанд илүү дуртай” гэсэн юм.
Үзэсгэлэнгийн хөтлөгч Г.Мөнхбаяр:
ЖИЛЭЭС ЖИЛД ГАДНЫХАН ХЭР ЗЭРЭГ АЧ ХОЛБОГДОЛ ӨГЧ БУЙГ ЭНЭ УДААГИЙН ҮЗЭСГЭЛЭН ХАРУУЛЖ БАЙНА
“Би гурав дахь жилдээ үзэсгэлэнд оролцож байна. Бас үзэсгэлэнг хөтөлдөг. Гаднын олон орнууд оролцдог олон улсын статустай, Монголын нэр хүндэд нөлөөтэй гэдэг талаас нь ач холбогдол өгч оролцдог. Зохион байгуулалт, бусад арга хэмжээний хувьд энэ жилийн экспо бүр илүү өргөн дэлгэр, баялаг болж байна. Жишээ нь, Lheraud гээд Францын алдартай конъякны өв залгамжлагч буюу эзэмшигч өөрөө ирсэн. Жилээс жилд гадныхан хэр зэрэг ач холбогдол өгч буйг энэ удаагийн үзэсгэлэн харуулж байна. Ирэх жил үзэсгэлэнгийн таван жилийн ой болно. Европт болдог үзэсгэлэнгээс дутахааргүй нэр хүндтэй олон улсын статустай экспо болж байна.