УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа энэ сарын 12-нд УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нарт шаардлага хүргүүлсэн.
Ингэхдээ ЖДҮ-тэй нэр холбогдсон албан тушаалтнуудад шат шатанд нь хариуцлага тооцох, нэр холбогдсон гишүүдийг ёс зүйн хороогоор оруулж, хариуцлага тооцох, МАН-ын Удирдах зөвлөлийн хурлыг энэ сарын 20-ны дотор хуралдуулж, эдгээр хүнд хариуцлага тооцохыг шаардсан юм.
МАН-ын Удирдах зөвлөлийн хурлыг энэ сарын 20-ны дотор хуралдуулж, эдгээр хүнд хариуцлага тооцохыг шаардсан
Гэвч түүнийг шаардлага хүргүүлсэн өдөр нь МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж, бүлгийн даргаас нь огцруулах тогтоол гаргасан. Тогтоолыг бүлэг хэлэлцэж, Д.Хаянхярвааг МАН-ын бүлгийн даргаас нь огцруулсан.
Үүний дараа тэрбээр, “УИХ-ын чуулганд намын даргын нэр хүндэд халдлаа гэх маягийн юм ярьж, хэтрүүлж хэлбэл цаашид намын хяналтын хороо миний хэлэх үгийг хянах ухааны юм ярьж байна лээ. Намын даргын болохгүй үйлдлийг шүүмжилнэ. Болж бүтэхгүй зүйл ярьж, болчимгүй үйлдэл хийж байгаа учраас хэлж ярина. Мөн ЖДҮ-д холбогдсон гишүүдийг надтай хамаатай тул хамгаалах ёстой гэсэн юм ярьсан” гэсэн тайлбар өгсөн.
Үүнээс гадна тэрбээр хэрэв түүний шаардлагыг биелүүлэхгүй бол Засгийн газрыг огцруулах бичгийг өргөн барина гэдгээ мэдэгдсэн.
Огцруулах бичигт гарын үсэг зураад эхэлсэн бөгөөд МАН-ын гишүүдийн тоо 26-д хүрсэн гэсэн албан бус мэдээлэл байгаа ч яг хэдэн гишүүн түүний өргөх бичигт гарын үсэг зурсан талаар УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа мэдээлэл өгсөнгүй. Харин шаардлагын хариу авах сүүлийн хугацаа буюу энэ сарын 20-н хүртэл ямар нэг мэдээлэл өгөхгүй гэсэн юм.
Ямартай ч огцруулах бичигт гишүүд гарын үсэг зураад эхэлсэн бөгөөд намын зүгээс ЖДҮ-тэй нэр холбогдсон гишүүддээ хариуцлага тооцвол Засгийн газрыг огцруулах бичгийг өргөн барихгүй юм байна.