Дэлхийн алдартай театруудад дуулж явсан дуурийн гайхамшигтай дуучин Тито Мереллигийн тоглолтыг хүмүүс тэсэн ядан хүлээнэ.
Түүнийг дуурийн компанийн ерөнхий менежер Сондерс сүр дуулиан дэгдээсэн "Отелло"-д тоглуулахаар тохиролцжээ.
Тоглолтын өдөр Сондерс Титог ирэхгүй байх вий гэхээс эмээнэ. Түүнийг ямар нэгэн таагүй зүйл угтаж буйг мэдэрнэ. Гэтэл удтал хүлээсний эцэст Тито эхнэрийн хамт зочид буудлын өрөөндөө ирлээ.
Алдар хүндийн оргилд хүрсэн Тито үнэн хэрэгтээ ихэд хүүхэмсэг нэгэн байлаа. Харин энэ байдлыг тэсэхээ байсан эхнэр нь салахаар шийджээ.
Замын туршид Титогийн бие эвгүйрхсэний дээр эхнэр нь түүнээс салах тухай мэдээ бүхнийг баллаж орхих нь тэр. Харин энэ бүхэн Макс хэмээх дуурийн дуучин болох хүсэлтэй ч Сондерсийн гар хөлд зарагдсаар ирсэн өөртөө итгэл муутайхан залууд боломж олгов...
Үйл явдал хэрхэн үргэлжлэхийг та өчигдөр Улсын драмын эрдмийн театрт нээлтээ хийсэн "Оддын өвчин" жүжгээс хүлээн авч үзээрэй.
Д.Нацагдоржийн нэрэмжит Улсын Драмын Эрдмийн Театр 2018-2019 оны үзвэрийн жилийн нээлтээ энэ удаад Америкийн алдарт зохиолч К.Людвигийн "ОДДЫН ӨВЧИН" инээдмийн жүжгээр нээсэн билээ. Энэхүү жүжгийг УДЭТ-ын Уран сайхны удирдагч, УГЗ Найдангийн Ганхуяг орчуулсан бөгөөд найруулагч СТА Ч.Түвшин найруулсан билээ.
Алдарт дуучин Титогийн дүрд СТА Г.Алтангэрэл тоглосон бол түүний эхнэр Марияд СТА жүжигчин Н.Баярмаа, өөртөө итгэлгүй залуу Максын дүрд СТА Э.Тодгэрэл, Мэгги бүсгүйд жүжигчин Г.Номуун, харин дуурийн компанийн менежер Сондрессийн дүрд Ц.Жаргалсайхан тоглолоо.
Мөн туслах дүрүүд болох тахарт Б.Золжаргал, Дианад Б.Золзаяа, Жулияд жүжигчин СТА Ц.Баясгалан нар тоглосон юм.
"Оддын өвчин" жүжгийн орчуулагч, УДЭТ-ын Уран сайхны удирдагч Н.Ганхуягаас англиар "Lend me a tenor" нэртэй жүжгийг яагаад "Оддын өвчин" гэж нэрлэсэн талаар нь асуухад "Жүжигт гарч байгаа жүжигчид нь өөрсдөө одод юм. Харин тойрон хүрээлэгчид нь тэднийг "од" гээд байна уу, өөрөө өөрийгөө "од" гээд байна уу мэдэхгүй.
Энэ жүжгийг өнөөдрийн нийгэмтэй холбож байна. Өнөөдөр хүн болгон "од" болох гэж үзэж, түүнээсээ болж хоорондоо эвдрэлцэж муудалцаж байна. Улс төрд хүртэл "од" болох гэж оролдож байна. Яг үнэндээ жинхэнэ од нь хаана байна, жинхэнэ од гэж тодорхойлолтод ямар хүн багтахыг мэдэхээ байсан. Үүнийг жүжигчдийн амьдралд болж байгаа үйл явдлаар харуулж байгаа юм. Тийм учраас "Оддын өвчин" гэж нэрлэсэн. Гэхдээ "өвчин" гэдгийг өвчин бус оддын шаналан, зовлон, хийрхэл гэдэг талаас нь ойлгож болно" гэсэн юм.