Францын Хатан хаан асан Мария Антуанеттагийн эдэлж, хэрэглэж байсан үнэт эдлэлүүд “Sotheby's”-ийн дуудлага худалдаанд оруулснаас дусал хэлбэртэй байгалийн сувд бүхий хүзүүний зүүлт 36 сая ам.доллараар зарагджээ.
Энэ нь зохион байгуулагчдын анх тооцоолсноос 16 дахин өндөр үнэ төдийгүй өмнө нь сувдан эдлэл ийм өндөр үнэд хүрч байгаагүй байна. Хатан хаан Мария Антуанетта нь Францын хувьсгалын үеэр цаазаар авхуулсан бөгөөд үнэт эдлэлүүдийг нь ийнхүү 200 жилийн дараа олны өмнө ил гаргаж байгаа юм байна. Тэрбээр XVIII зууны сүүлээр очир эрдэнэтэй дүйх сувдан гоёлтой хөргүүд олноор зуруулсан байдаг аж.
Үүнээс өмнө 2011 онд британи гаралтай АНУ-ын жүжигчин Элизабет Тейлорийн сувдан зүүлт “Christie's”-ийн дуудлага худалдаагаар 11.8 сая ам.долларын үнэ хүрч, түүхэн дээд амжилт тогтоож байсан юм.
Н.Номин-Эрдэнэ