Япон улсын ерөнхий сайд Шинзо Абэ Австралийн Дарвин хотод айлчилсан Японы хамгийн анхны төрийн тэргүүн боллоо. Дэлхийн хоёрдугаар дайны үед Японы зэвсэгт хүчин тус хотыг бөмбөгдөж байсан түүхтэй.
Австралийн ерөнхий сайд Скотт Морринсон болон Шинзо Абэ нар дайны үеэр амиа алдсан цэргүүдийн дурсгалд хүндэтгэл үзүүлжээ.
Моррисон хэлэхдээ “Энэхүү үйл явдалд өртсөн хүмүүсийн хувьд хэцүү гэдгийг мэднэ. Гэхдээ одоо эдгэрч, эвлэрэхэд чухал цаг үе” гэсэн байна.
1941 оны 12-р сард Япон улс АНУ-ын Пеарл Харборыг бөмбөгдсөнөөс хоёр сарын дараа Австралийн хойд талын газар нутгийг бөмбөгдөж эхэлсэн аж.
Тэрбээр, 1942 оны хоёрдугаар сарын 19-нд эхний хоёр дайралтыг хийсний улмаас 250 Австрали хүн амиа алджээ. 1943 оны 11-р сар хүртэл нийт 62 удаа дайралт хийсэн бөгөөд эхний хоёр нь хамгийн их гарз, хохирлыг учруулсан байна.
Хоёр улсын харилцаа 1950 оноос хойш аажмаар сайжирч, 2007 онд хамтарсан аюулгүй байдлын хэлэлцээрийг байгуулсан юм.
Ирэх сараас Австрали, Япон болон бусад 9 улсын 13.5 их наяд ам.долларын бүс нутгийн чөлөөт худалдааны хэлэлцээр хэрэгжиж эхэлнэ.
Эх сурвалж: Reuters