Чанаргүй зээлийн хэмжээ оны эхний 10 сард 67.2 хувиар өсөж, хоёр их наяд төгрөгт хүрсэн гэж Үндэсний статистикийн хороо мэдээллээ. Ингэснээр чанаргүй зээлийн нийт зээлийн өрийн үлдэгдэлд эзлэх хэмжээ 11.9 хувьд хүрсэн байна.
Монголбанк 2019 оны Мөнгөний бодлогын үндсэн чиглэлдээ чанаргүй активыг бууруулах стратеги хэрэгжүүлэхээр УИХ-аар батлуулаад байна. Чанаргүй зээлийг бууруулахад эрх зүйн реформын ажлууд хүлээгдэж байгааг Монголбанк онцолж байгаа юм.
Монголбанкны Судалгаа, статистикийн газрын захирал Б.Ган-Очир
Зээлийн дундаж хүү III улирлын байдлаар 17.7 хувь байна. Энэ нь өмнөх оны мөн үеэс хоёр нэгж хувиар буурсан үзүүлэлт юм. Зээлийн хүүнд дээд хязгаар тогтоох нь зээлийн хүртээмж буурах, санхүүгийн зах зээл дээрх өрсөлдөөн хумигдах шалтгаан болно. Мөн том зээлдэгчийн төвлөрлийн эрсдэл нэмэгдэх, долларжилт өсөх, зээлдэгчийн бодит төлөх зардал нэмэгдэх, албан бус зээллэг өсөх зэрэг сөрөг үр дагавар бусад орнуудад гарч байсан гэж Монголбанк мэдээллээ.
2019 оны Мөнгөний бодлогын үндсэн чиглэлийн хүрээнд хэрэгжүүлэхээр баталсан зээлийн хүү бууруулах стратеги хэрэгжүүлэхээр батлагдсан юм. Стратегид 11 зорилт тавьсан бөгөөд үүнд макро эдийн засгийн тогтвортой орчин бүрдүүлэхээс гадна санхүүгийн долларжилтыг бууруулах, зээлийн мэдээллийн сангийн үйл ажиллагааг өргөжүүлэх, зээлийн эрсдэлийг бууруулах зэрэг зорилт тусгаад байна.
Эдийн засагч Б.Ариунаа
Б.Бямбасүрэн