Агаарын бохирдлоос үүдэж 0-18 насны хүүхдэд зарцуулах эрүүл мэндийн үйлчилгээний шууд зардал 2025 он гэхэд 2016 оны түвшнээс хоёр дахин өсөж, 24.8 тэрбум төгрөгт хүрэх төлөвтэй байна гэж НҮБ-ын Хүүхдийн сангийн судалгаанд дурдсан байна.
Мөн агаарын бохирдлын талаар авч хэрэгжүүлж арга хэмжээний үр дүн хангалтгүй байгаа гэж дүгнээд байгаа юм. Агаарын бохирдлоос үүдэж нийслэлийн хүүхдүүдийн амьсгалын замын өвчлөл орон нутгаас 7-8 дахин их байгаа гэж Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв мэдээлж байсан юм. Агаарын бохирдлоос өөрийгөө хэрхэн хамгаалах талаар мэдээллээр хангах нь богино хугацаанд хэрэгжүүлэх ажил гэж Азийн хөгжлийн банк зөвлөжээ.
UNICEF-ийн Монгол дахь суурин төлөөлөгч Алекс Хайкенс
НЭМҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нарантуяа
Улаанбаатар хотын агаарт буй нарийн ширхэгт тоосонцор PM2.5-ын хэмжээ түймэр болж байгаа АНУ-ын Калифорни мужийнхаас өндөр байна. Тухайлбал, түймэрт автаад байгаатай холбоотой пүрэв гарагийн байдлаар нарийн ширхэгт тоосонцор PM2.5-ын хэмжээ Калифорнид 161 микрограмм/м3, Сан-Францискод 164 микрограмм/м3-д хүрсэн байна. Харин Бээжин хотод 288 микрограмм/м3-д хүрчээ.
Энэ нь Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын хүлцэх хэмжээнээс 11 дахин их дүн болж байна. Улаанбаатар хотод МҮОНРТ орчимд агаар их бохирдолтой байгаа үзүүлэлт гарчээ. Тодруулбал, өглөөний 09.00 цагийн байдлаар PМ2.5 тоосонцрын хэмжээ 351 микрограмм/м3 байгаа нь Бээжин хот болон Калифорни мужийнхаас өндөр үзүүлэлт болж байна.
Б.Бямбасүрэн