“Moody's” агентлаг хөрөнгө оруулагчдын хувьд хөгжиж буй зах зээл дэх хамгийн эрсдэлтэй орнуудаар Аргентин болон БНХАУ-ыг нэрлэлээ. Тус агентлагийн шинэ тайланд дурдсанаар Аргентинд улс төрийн хямрал нүүрлэж, инфляц огцом нэмэгдэж байгаатай зэрэгцээд ирэх жил Ерөнхийлөгчийн сонгууль болох товтой байгаа нь сорилт дагуулж байгаа аж.
Харин БНХАУ-ын хувьд “Худалдааны дайн”-ы нөлөөгөөр эдийн засгийн өсөлт нь удааширч, улмаар дотоодын компаниуд нь олноор дефолт зарлах эрсдэлтэй байгааг “Moody's” агентлаг анхааруулжээ. Ерөнхийдөө хөгжиж буй орнуудын хувьд АНУ, БНХАУ-ын худалдааны маргаан, дэлхийн эдийн засгийн өсөлтийн удаашрал, санхүүгийн зах зээлийн тогтворгүй байдал, Төв банкнуудын бодлого зэргээс хамаарч 2019 онд зээлийн эрсдэл нэмэгдэх төлөвтэй гэж “Moody's” таамаглаж байна.
Тухайлбал, бодлогын хүү нь нэмэгдэж, бүсийн худалдааны эргэлт сул байгаагийн улмаас Монгол болон Вьетнам, Индонез, Энэтхэг зэрэг улсад дефолт зарлах компаниудын тоо нэмэгдэх урьдчилсан тооцоо гарчээ.
Н.Номин-Эрдэнэ