Хүйтэн өвөлтэй зэрэгцэн нээлтээ хийдэг нэгэн тэмцээн бол Уулын цанын Дэлхийн цомын тэмцээн юм. Хэдийгээр энэ улирлын нээлтийн шат 10-р сард Австри улсад болох тов гараад байсан ч цаг агаарын таагүй нөхцөл байдлаас шалтгаалж, цуцлагдсан юм. Улмаар эрэгтэйчүүдийн улирлын нээлт бүтэн сараар хойшилсон аж.
Тэгвэл энэ долоо хоногт Дэлхийн цомын шинэ улиралд Финлянд улсын Левид байрлах цанын баазад эхлэх гэж байна. Эхний өдөр буюу бямба гарагт эмэгтэйчүүдийн туг сүлжих уралдаан болох бол ням гарагт эрэгтэйчүүд мөн туг сүлжиж өрсөлдөнө.
Элит ангилалын эрэгтэй тамирчдын хувьд энэ улиралд тун шахуу хуваарьтай уралдааныг хийнэ. Ирэх оны 2-р сарын 5-17 болох ДАШТ-ийн оролцуулахгүйгээр нийт 41 тэмцээнд оролцох бол эмэгтэйчүүд 39 уралдаан хийх хуваарьтай байгаа юм.
Энэ улирлын хувьд Австрийн Марсель Хиршер, Норвегийн Хьетиль Янсруд, Хэнрик Кристофферсен, Швейцарын Беат Фойц тэргүүтэй Олимп, Дэлхийн аварга тамирчид улирлын нээлтийн уралдаанд оролцохоор Финляндад очоод байгаа ажээ.
Г.Баярмөнх