Нэг ажилтанд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн III улиралд өмнөх оны мөн үеэс 2.9 хувиар өсөж, 3.7 сая төгрөг болсон гэж Үндэсний статистикийн хороо мэдээллээ. Хөдөлмөрийн бүтээмж өсөхөд хөдөө аж ахуйн салбарын нэг ажилчинд ногдох нэмэгдэл өртөг 6.1 хувиар, үйлчилгээний салбарынх 5.7 хувиар өссөн нь голлон нөлөөлжээ.
Хөдөлмөрийн бүтээмжийг сайжруулах шийдэл хэрэгжүүлэх талд компаниуд анхаарч байна. Эрчим хүчний барилга байгууламжийн зураг төсөл, зөвлөх үйлчилгээ үзүүлэх чиглэлээр ажилладаг “Мон-Энержи Консалт” компани ажилтнуудынхаа бүтээлч санааг урамшуулж ажил хэрэг болгох зорилгоор кайзен санал, "Таван С" зэргийг нэвтрүүлжээ.
Энэ хүрээнд санал гаргасан болон гаргасан санал нь хэрэгжсэн ажилтнууддаа мөнгөн урамшуулал олгодог байна. Олон улсын чанарын стандарт нэвтрүүлэх ажлын хүрээнд хэрэгжүүлсэн хөтөлбөрүүдийн хүрээнд компанийн ажилтнуудын тоо, борлуулалт, харилцагчид өсөж байгаа гэж тус компанийн удирдлагууд мэдээллээ.
Харин мэдээллийн технологийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Ай Ти Зон” компани ажилтнуудынхаа 15-20 хувьд зайнаас ажиллах боломж олгож байна. Мөн тус компани ажилтнуудынхаа мэдлэг чадварыг дээшлүүлэхэд зориулсан хөрөнгө оруулалтын хэмжээгээ өсгөх бодлого барьж байгаа юм байна.
“Мон-Энержи Консалт” ХХК-ийн Ерөнхий Захирал Л.Эрдэнэдалай
“Ай Ти Зон” ХХК дижитал технологийн газрын дарга Х.Баяржаргал
III улиралд ажилгүйдлийн түвшин өмнөх оны мөн үеэс 2.2 пунктээр буурч, 6.9 хувьд хүрсэн байна. Энэ нь сүүлийн гурван жилийн хамгийн эерэг үзүүлэлтэд тооцогдож байгаа аж. Хөдөлмөрийн зах зээлд ажил эрхлэлт нэмэгдэн ажилгүйдэл буурч, өрхийн орлого өсөж байгаа нь эдийн засгийн идэвхжилтэй холбоотой гэж Монголбанк тайлбарлаж байна.
Б.Бямбасүрэн