УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаан болж, Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцжээ.
Засгийн газраас 2017 оны зургадугаар сард энэ хуулийн төслийг УИХ-д өргөн барьсан бөгөөд энэ долоо хоногт чуулганаар хэлэлцэх бөгөөд бүлгийн гишүүдийн зүгээс Засгийн газраас өргөн барьсан Захиргааны ерөнхий хуульд оруулсан өөрчлөлтүүд хэт өргөн хүрээтэй байна гэж үзжээ.
Эрдэнэтийн 49 хувийг төрийн мэдэлд авах шийдвэр гаргасан. Гэтэл Засгийн газрын шийдвэрийг Захиргааны шүүх хүчингүй болгоод ажил таг зогсчихоод байна
Монгол Улсад захиргааны шүүх байгуулагдсанаар хүний эрхийг хангах, албан тушаалтнуудын дур зоргоороо авирлах байдлыг хязгаарлахад том дэвшил гарсан. Тиймээс энэ хуульд өөрчлөлт оруулахдаа тодорхой хязгаарыг барих ёстой гэсэн байр суурийг зарим гишүүн илэрхийлсэн байна.
Иймд зөвхөн УИХ-ын шийдвэрийн дагуу Засгийн газрын гаргасан шийдвэрийг Захиргааны шүүх хянахгүй, Үндсэн хуулийн Цэц хянах нь оновчтой гэдэгт бүлгийн гишүүдийн олонхи нь санал нэгдсэн байна.
Энэ хуульд өөрчлөлт оруулснаар УИХ хууль бус шийдвэрээ хамгаалж үлдэх боломж бүрдэнэ гэж үзэж буй бөгөөд МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн энэ талаар “УИХ-ын шийдвэрийг хянадаг байгууллага нь Үндсэн хуулийн Цэц. Чуулганаар долоо хоног бүрт Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлтийг хэлэлцэж байна. Ер нь бол Захиргааны ерөнхий хуультай холбоотой гол жишээ нь Эрдэнэтийн 49 хувийн маргаан юм. УИХ-аас Монголын ард түмний язгуур эрх ашгийг эрхэмлэн үзээд Эрдэнэтийн 49 хувийг төрийн мэдэлд авах шийдвэр гаргасан. Гэтэл Засгийн газрын шийдвэрийг Захиргааны шүүх хүчингүй болгоод ажил таг зогсчихоод байна” гэлээ.