Хэрэглэгчийн нийтэлж буй зургууд дээр тулгуурлаж реклам харуулдаг технологийн зохиогчийн эрхийг өнгөрсөн 5-р сард Фэйсбүүк компани авчээ. Хэрэв Фэйсбүүк уг технологио ашиглаж эхэлбэл хэрэглэгчдийн нийтэлсэн зураг, тэдгээрт бичсэн тайлбар, hashtag зэрэг мэдээлэл дээр тулгуурлан тухайн хэрэглэгчийн гэр бүлийн гишүүд буюу хэнтэйгээ амьдардаг болохыг тогтоох юм.
Зарим эх сурвалжийн үзэж буйгаар Фэйсбүүк одоо ч гэсэн ийм төрлийн технологийг ашиглаж хэн, хэн нэг гэрт амьдардаг болохыг тогтоодог аж. Жишээлбэл “А” хэрэглэгчийн хувийнхаа профайл дээр “Б”-тэй гэрлэсэн гэж оруулсан байлаа гэж үзье. Тэгвэл “Б” хэрэглэгч, “А”-тай хэр олон удаа нэг хаягаас пост оруулсан, ямар арга хэмжээнд цуг явсан зэргийг нь шалгаж хамт амьдардаг эсэхийг нь тогтоодог байна.
Хэрэглэгчийн гар утасны микрофоныг ашиглаж зурагтын ямар нэвтрүүлэг үзэж байгааг тогтоох технологийн зохиогчийн эрхийг мөн Фэйсбүүк эзэмшдэг билээ.
Хэрэв зураг болон бусад мэдээлэл дээр тулгуурлан гэр бүлийн гишүүдийн мэдээллийг цуглуулдаг технологийг ашиглаж эхэлбэл рекламны салбарт томоохон өөрчлөлт гарах юм. Жишээлэхэд, Фэйсбүүк зөвхөн тухайн хэрэглэгчид бус түүний гэр бүлийн гишүүн бүрт зориулсан рекламыг харуулах боломжтой болно.
Эх сурвалж: theverge.com