Орхон аймагт Авлигатай тэмцэх газрын нэрийг барьж бусдаар дайлуулж хоол, буудлынхаа мөнгийг төлүүлсэн иргэн Б-гийн хууль бус үйлдлийг Авлигатай тэмцэх газрын Аюулгүй байдал, хяналт шалгалт, нууцын албанаас илрүүлж, Орхон аймгийн Цагдаагийн газарт зөрчлийн хэрэг нээж шалгалтын ажиллагааг явуулжээ.
Авлигатай тэмцэх газрын шалгалтаар явж байгаа хүн байна. Эрдэнэт хотод зочид буудал, хоол унд зохицуулаад өг. Удахгүй та нарыг шалгана гэж худал хэлжээ
Зөрчлийн тухай хуулиар “төрийн албан хаагч, хууль сахиулагчийн нэр барьж үйл ажиллагаа явуулсан” зөрчил үйлдсэн Б-г 500 нэгж буюу 500 мянган төгрөгөөр торгожээ.
Б нь хувийн ажлаар Орхон аймагт очсон бөгөөд “Авлигатай тэмцэх газрын шалгалтаар явж байгаа хүн байна. Эрдэнэт хотод зочид буудал, хоол унд зохицуулаад өг. Удахгүй та нарыг шалгана” гэж бусдад худал ярьжээ.
Тус аймгийн Цагдаагийн газраас хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж, түүнээс гэрчийн мэдүүлэг авахад Б нь “Би Авлигатай тэмцэх газарт ажилладаггүй. Би Авлигатай тэмцэх газарт ажилладаг гэвэл намайг арай өөрөөр харьцах байх гэж бодоод тэгж хэлсэн. Төрийн алба хаагчийн нэрийг барьж худал хэлж зочид буудалд орох, хоол авахуулж идэх зэргээр үйлчлүүлж зөрчил гаргаснаа хүлээн зөвшөөрч байна” гэж мэдүүлжээ.
Эх сурвалж: АТГ