Өвөрхангай аймгийн Арвайхээр хотод барьсан шинэ цэвэрлэх байгууламжийн нээлтээ хийлээ.
Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хоорондын “Зүүн өмнөд говийн хот байгуулалт, хилийн ойролцоо суурин газруудын хөгжлийн нэмэлт санхүүжилтийн төсөл”- ийн хүрээнд 9.88 тэрбум төгрөгийн төсөвтэйгөөр уг бүтээн байгуулалтыг хийжээ.
Шинэ цэвэрлэх байгууламжтай болсноор 50 мянган хүн амьдрахад ч хүндрэл учрахгүй инженерийн дэд бүтцээ бүрэн шийдэж, цаашид 25 жил инженерийн шугам сүлжээ, цэвэрлэх байгууламжид асуудал доголдол гарахгүй байх нөхцөл бүрдэж байна
Барилга угсралтын ажлын гүйцэтгэгч “Комфорт Импекс” ХХК хоёр жилийн хугацаанд хийх гэрээт ажлаа хугацаанаас нь өмнө буюу 10 сарын өмнө хийж дуусган хүлээлгэн өгсөн байна.
Арвайхээр хотын 1976 онд баригдсан хуучин цэвэрлэх байгууламжаас, шинэ цэвэрлэх байгууламж нь 6 дахин их хүчин чадалтай буюу хоногт 3000 м3/метр.куб/ бохир цэвэрлэж, 99 хувийн цэвэршилттэй ус гаргах хүчин чадалтай юм.
Уг шинэ цэвэрлэх байгууламжийн бүхий л ажлууд Монгол инженерүүдийн ур ухаан, шийдлээр бүтээгдсэнээрээ онцлог гэж Барилга, хот байгуулалтын яамнаас мэдээллээ.
Шинэ цэвэрлэх байгууламжтай болсноор 50 мянган хүн амьдрахад ч хүндрэл учрахгүй инженерийн дэд бүтцээ бүрэн шийдэж, цаашид 25 жил инженерийн шугам сүлжээ, цэвэрлэх байгууламжид асуудал доголдол гарахгүй байх нөхцөл бүрдэж байна. Хамгийн чухал нь иргэд эрүүл, аюулгүй, тав тухтай орчинд амьдрах боломж нэмэгдэж, байгаль орчинд ээлтэй буюу бохирдол багасах юм.