Бүртгэлтэй 200 гаруй компанийн 80 орчим хувийнх нь хууль, журам болон гэрээгээр хүлээсэн үүргийн хэрэгжилт нь хангалтгүй эсвэл дутуу байна гэж Монголын Хөрөнгийн бирж мэдээллээ.
Монголын Хөрөнгийн бирж бүртгэлтэй компаниуддаа хагас жил тутам үүргийн хэрэгжилтийн судалгаа явуулдаг. Хамгийн сүүлийн буюу 2018 оны эхний хагасын байдлаар энэ судалгаанд 201 компани хамрагдсанаас 46 нь хангалттай гэсэн үнэлгээ авчээ. Үүргийн хэрэгжилт хангалттай буюу 80 хувиас дээш гүйцэтгэлтэй компаниудаас онцолбол, “Говь”, “Э-Транс ложистикс”, “Ай Түүлс” гэх мэт I, II ангилалд бүртгэлтэй арилжааны идэвх өндөр компаниуд байна. Харин 100 хувь төрийн өмчит 19 компанийг энэхүү судалгаанд хамруулаагүй аж.
Үүргийн хэрэгжилтийн судалгаа нийт 10 шалгууртайгаас оны эхний хагаст бүх шалгуурыг биелүүлсэн 11 компани байна. Харин 52 компани эдгээр 10 шалгуурын алийг нь ч биелүүлээгүй байгаа талаар Монголын Хөрөнгийн бирж мэдээллээ. Үүргээ огт биелүүлээгүй 52 компани нь Монголын Хөрөнгийн биржийн III ангилалд бүртгэлтэй компаниуд аж.
Б.Дөлгөөнзул