УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа өнгөрсөн даваа гарагт Засгийн газрыг огцруулах тогтоолын төслийг УИХ-ын даргад өргөн барьсан.
Тогтоолын төсөлд МАН-ын 27 гишүүн гарын үсэг зуржээ. Тэднийг шинээр байгуулах Засгийн газарт сайд болохоор тохирсон гэх хардлага байгаа юм. Тухайлбал УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргилыг Хууль зүйн сайдад нэр нь яригдаж буй гэсэн мэдээлэл бий. Энэ талаар түүнээс тодруулахад "Тийм яриа байхгүй. Хэн нь ч хэндээ ямар ч албан тушаал амлаагүй. Надад тийм сонирхол, эрмэлзэл алга. Миний гол яриад байгаа болгоомжлол бол Монгол төрийн гүйцэтгэх засаглалын тэргүүн Ерөнхий сайд хүн Үндсэн хуулиар олгогдсон үүргээ яг таг мэддэг, чандлан биелүүлдэг байх ёстой. Тэгэхгүй бол энэ улс оронд хууль биелүүлдэг хүн байхгүй, эмх замбараагүй байдал бий болж төр гэдэг зүйл байхгүй болно" гэсэн юм.
Энэ хүн нам төр хоёр тусдаа болсон гэдгийг ялгахгүй байна. Намын дарга, УИХ, төрийн байгууллагад хариуцлага тооцож болдог юм шиг бодож байна.
Ерөнхий сайд У.Хүрэлсүх Үндсэн хуулиар олгогдсон үүргээ сайн ухамсарлахгүй байна. Энэ хүн саяхан УИХ-ын индэр дээрээс би ажлаа хиймээр байна, шударга ёсыг тогтоомоор байна, даан ч Үндсэн хууль болохгүй байна. Үндсэн хуулийг өөрчилж өг, шүдгүй арслан шиг байна” гэсэн. Иргэн хүний хувьд ямар ч мэдэгдэл хийж болно. Гэхдээ Монгол Улсын Ерөнхий сайдын хувьд Монгол Улсын хууль тогтоомжийг бүхэлд нь улс орон даяар хэрэгжүүлэх үүргийг хариуцаж байгаа хүн “Үндсэн хууль болохгүй байна, би ажлаа хийж чадахгүй байна” гэсэн мэдэгдэл хийх ёс зүй, хууль зүйн эрхгүй. Үнэхээр хууль тогтоомж нь болохгүй байгаа бол ажлаа өгөөд Үндсэн хуулийг өөрчлөх асуудалд ханцуй шамлаж болно. Ерөнхий сайд байтугай ямар ч төрийн албан хаагч энэ хууль болохгүй байгаа учир үүрэгт ажлаа биелүүлэхгүй гэж хэлж болохгүй шүү дээ.
Монгол Улсын Үндсэн хуульд улс орны нийгэм, эдийн засаг, гадаад дотоод бодлогыг хэрэгжүүлэх гээд маш олон үүрэг даалгавар Засгийн Газарт өгсөн. Үндсэн хуулиар Ерөнхий сайдад биечлэн хоёрхон үүрэг олгогдож байгаа. Нэгдүгээрт Засгийн Газрыг удирдах, хоёрдугаарт төрийн хуулийг хэрэгжүүлэх ажлыг УИХ-ын өмнө хариуцна. Энэ бол биечлэн хариуцах үүрэг нь.
Хоёрдугаарт энэ хүн УИХ-ын индэр дээрээс “Би УИХ-д хариуцлага тооцно” гэж байгаа юм. Тэгэхээр нь та Ерөнхий сайдын хувьд УИХ-тай хариуцлага тооцдоггүй, УИХ тантай хариуцлага тооцдог юм гэхээр “Үгүй ээ, би Ерөнхий сайдын хувьд биш намын даргын хувьд хариуцлага тооцно” гэсэн.
Энэ бол зүгээр хэлсэн үг биш, алдаатай мэдэгдэл. Энэ аюултай үр дагавартай мэдэгдэл. Энэ хүн нам төр хоёр тусдаа болсон гэдгийг ялгахгүй байна. Намын дарга, УИХ, төрийн байгууллагад хариуцлага тооцож болдог юм шиг бодож байна. Бид нам төр салсан талаар Ерөнхий сайдад олон удаа хэлсэн. УИХ бол төрийн байгууллага, нам төрийн бус байгууллага. Ямар ч төрийн бус байгууллага ямар ч мундаг даргатай байсан төрийн байгууллага. Тэр тусмаа УИХ-д хариуцлага тооцдог зүйл байхгүй. Үндсэн хуулийн ерөнхий үзэл баримтлал өөрийнхөө ажлыг ойлгохгүй байна.
Гуравдугаарт энэ хүн УИХ-ын индэр дээрээс би ард түмнээсээ дэмжлэг хүснэ гэв. Одоо энэ үгийг ойлгож эхэлж байна. Энэ нь жагсаал цуглаан зохион байгуулах гэж байгаа юм байна. Монгол Улсын Ерөнхий сайд хүн УИХ-д олонхыг бүрдүүлж байгаа намын дарга парламентаас гадуур улс төрийн тэмцэл хийх эрхгүй. Энэ хориотой. Иргэд л хуулиар жагсаал, цуглаан зохион байгуулах, үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй".