Өнгөрсөн ням гарагт Төв аймгийн Зуунмод хотноо монгол улсын хүчит аварга Д.Хадбаатарын нэрэмжит сумын заан цолтой болон залуу бөхчүүдийн найм дахь удаагийн барилдаан болж өнгөрлөө.
Аваргын нэрэмжит сумын цолтны барилдаан сүүлийн 9 жил дараалан явагдаж байгаа бөгөөд тус барилдаанд түрүүлсэн бөхчүүд улс, аймгийн цолтой бөх болж тус барилдааны нэр хүндийг ямагт өргөж байдаг билээ. Их шөвгөөс дээш гарч барилдсан 30 гаруй бөхөөс хоёр бөх л сумын заан байгаа цолтой аж. Энэ удаагийн барилдааныг Д.Хадбаатар аваргын дүү нар, төрөл төрөгсөд, Манзуширын хүчтэн бөхийн дэвжээ, П.Амгалан багш нар хамтран зохион байгуулжээ.
Барилдаанд Хэнтийн Ц.Чинзориг, Увсын Т.Төгсжаргал нараар ахлуулсан хүчит 104 бөх барилдав.
Хэнтий аймгийн Баянхутаг сумын харьяат Дэлгэрийн Цэрэнням долоо даван түрүүлж, Увс аймгийн Улаангом сумын харьяат сумын заан Цэгмидийн Намжилдорж үзүүр булаав. Их шөвөгт Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат Энхболдын Нандин-Эрдэнэ, Дорноговь аймгийн Айраг сумын харьяат сумын заан Баасандоржийн Бадрал нар үлдэв.
Тавын даваа
- Ц.Намжилдорж Увс- Д.Бат-Эрдэнэ Өвөрхангай
- Д.Цэрэнням Хэнтий- гоцлов
- Э.Нандин-Эрдэнэ Ар- Х.Болдбаатар Зав
- Б.Бадрал Дорноговь- Б.Нямсамбуу Увс
Зургаагийн даваа
- Ц.Намжилдорж- Э.Нандин-Эрдэнэ
- Д.Цэрэнням- Б.Бадрал
Долоогийн даваа
- Ц.Намжилдорж- Д.Цэрэнням
О.Наранбаатар