УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа Засгийн газрыг огцруулах тогтоолын төслийг өчигдөр УИХ-ын даргад өргөн барьсан.
МАН-ын нэр бүхий 27 гишүүн уг тогтоолын төсөлд гарын үсэг зурсан бөгөөд УИХ дахь АН-ын бүлэг тэднийг дэмжихээ буюу Засгийн газрыг огцруулахыг дэмжихээ илэрхийлээд байгаа юм. Үүнийг нь бататгаж Ардчилсан намын Улстөрийн зөвлөл өнөөдөр хуралдаж, У.Хүрэлсүхийн тэргүүлсэн Засгийн газрыг огцруулахыг дэмжих нь зүйтэй гэж үзсэн бөгөөд УИХ дахь Ардчилсан Намын бүлгийн гишүүд нэгдмэл байр суурь баримталж ажиллахыг чиглэл болгосон юм.
Засгийн газрыг огцруулахыг “хүсэгчид”-ийн тоо 37 харин огцруулахгүй хүсэхгүй гишүүд мөн л 37 болж тооны харьцаа тэнцэж байна
Ингээд Засгийн газрыг огцруулахыг дэмжиж буй гишүүдийн тоо 36 боллоо. Үүн дээр МАХН-аас нэр дэвшсэн УИХ-ын гишүүн О.Баасанхүүгээс Засгийн газрыг огцруулах тогтоолын төслийг дэмжих эсэх талаар тодруулахад “Өөр яах юм бэ. Эсвэл ЖДҮ зөв юм байна, “Хотгор шанага” зөв юм байна гээд бодоод байж байх уу. Засаг огцрох нь буруу. Гэхдээ “ЖДҮ-ийн сайд”-д хариуцлага тооцох ёстой гэж Ерөнхий сайдад хандсан. Гэтэл хариуцлага тооцохгүй байна. Тиймээс хариуцлага тооцох хуулийн гарц нь л энэ байна” гэсэн юм. Өөрөөр хэлбэл энэ асуудлыг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх үед тэрбээр дэмжин кноп дарна гэдгээ илэрхийлсэн.
Өнөөдрийн байдлаар ил, тодорхой байгаа мэдээллээр Засгийн газрыг огцруулахыг “хүсэгчид”-ийн тоо 37 харин огцруулахгүй гишүүд мөн л 37 болж тооны харьцаа тэнцэж байна. Бие даагч гишүүн С.Жавхлан ямар кноп дарахаас У.Хүрэлсүхийн Засгийн газар үлдэх эс үлдэх нь шийдэгдэх нь ээ.
УИХ-ын гишүүн С.Жавхлан энэ асуудалд ямар байр суурьтай байгаа талаар тодруулах гэсэн боловч тэрбээр өнөөдөр Төрийн ордонд байсангүй.