2018 оны эхний арван сарын байдлаар Монгол Улс 2.5 тэрбум төгрөгийн маск буюу амны хаалт импортолсон байна. Энэ нь өмнөх оны мөн үеэс 300 орчим сая төгрөгөөр өссөн үзүүлэлт юм. Агаарын бохирдлоос хамгаалах зориулалттай бараа, бүтээгдэхүүний импорт өсөж байгаа ч дотоодын зарим үйлдвэрлэл хумигдаж байна.
Тухайлбал, өнгөрсөн онд 3000 ширхэг утааны эсрэг шүүлтүүртэй амны хаалт үйлдвэрлэсэн “Маскута” брэнд энэ оноос үйл ажиллагаагаа зогсоохоор болсон байна. Брэндийг үүсгэн байгуулагчид 2016 онд борлуулалт эхлэхэд амны хаалт зах зээлд маш цөөхөн байсан боловч өнгөрсөн оноос эхлэн олон тооны, ижил төрлийн амны хаалтууд импортоор орж ирж, борлуулалт 50 хувиар буурсан гэж мэдээллээ. Импортын амны хаалтын өөрийн өртөг маш хямд байдаг тул дотоодын үйлдвэрүүд өрсөлдөхөд хэцүү болсон гэж тайлбарлаж байгаа юм.
Мөн 2013 оноос хойш хөдөлмөр хамгаалал болон утааны шүлтүүртэй амны хаалт үйлдвэрлэж эхэлсэн “Мөнхийн цагаан жим” компани энэ оноос утааны маскны үйлдвэрлэлээ зогсоохоор болсон байна. Шалтгаанаа мөн л импортын бүтээгдэхүүнтэй өрсөлдөх боломжгүй болсон гэж мэдээллээ.
Харин аравдугаар сарын байдлаар өрөөний агаар тохируулагч төхөөрөмжийн импорт сүүлийн нэг жилд хоёр дахин өсөж, 27 тэрбум төгрөгт хүрчээ. 2018 оны тавдугаар сард гааль болон НӨАТ-аас чөлөөлөгдсөн агаар цэвэршүүлэгчийн бизнест таатай нөхцөл үүссэн гэж “Mi Mongolia” компани үзэж байна.
2016 онд Монголд “Xiaomi” брэндийн агаар цэвэршүүлэгч оруулж ирсэн тус компанийн борлуулалт жил бүр 50-60 хувиар өсжээ. Агаар цэвэршүүлэгчийн борлуулалт өсөхөд татварын хөнгөлөлт болон хэрэглэгчдийн агаарын бохирдлоос хамгаалах мэдлэг боловсрол нөлөөлсөн гэж үзэж байгаа юм.
“Mi Mongolia” компанийн Гүйцэтгэх захирал М.Алтанзул
“Саммит компьютер технологи” ХХК-ийн менежер Б.Насанбат
Б.Бямбасүрэн