БНСУ-н засгийн газар улс даяар 2020 оноос эхлэн төрийн байгууллагууд болон олон нийтийн газрын ойролцоо архигүй бүсүүдийн тоог нэмэгдүүлнэ.
Тус улсын эрүүл мэндийн яам Үндэсний Эрүүл мэндийн Актыг шинэчлэн 2020 оны эхний хагаст хэрэгжүүлэх төлөвлөгөөтэй байгаагаа мэдэгдлээ.
Дээрх актын дагуу төрийн байгууллагын оффисууд, эмнэлгийн үйлчилгээ үзүүлэгч байгууллагууд, олон нийтийн номын сан, хүүхэд багачуудын цуглардаг сургууль, цэцэрлэг, өндөр өнжүүлэх төвүүдэд согтууруулах ундаа хэрэглэхийг хориглохоор төлөвлөж байна.
Норвегид согтууруулах ундааны бүх төрлийн зар сурталчилгааг хориглосон байдаг.
Түүнчлэн согтууруулах ундааны зөв зохистой хэрэглээг дэмжихийн тулд зар сурталчилгаа цацах дүрмийг чангатгана. Тухайлбал k-pop болон алдартай одуудын согтууруулах ундаа хэрэглэж буй зар сурталчилгааг хориглох юм. Цаашлаад согтууруулах ундааны зар сурталчилгааг метро, нисэх онгоцны буудал, усан онгоцны зогсоол зэрэг олон нийтийн газарт явуулахыг мөн хориглоно.
БНСУ-ын засгийн газар 2012, 2015 онд олон нийтийн газар согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох талаар арга зам эрэлхийлсэн ч ард иргэдийн хүчтэй эсэргүүцэлтэй тулгарсан аж.
Согтууруулах ундааг хориглох бодлого нь дэлхий нийтийн чиг хандлага болоод байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээлснээр 168 орон дээрх бодлогыг хэрэгжүүлдэг бөгөөд 102 нь гудамж талбай, цэцэрлэгт хүрээлэнд согтууруулах ундааны хэрэглээг хориглосон байдаг.
Их Британид архи хэрэглээд түрэмгий ааш авир гаргавал шууд баривчлах боломжтой. Австралид олон нийтийн газар согтууруулах ундаа хэрэглэсэн тохиолдолд таныг торгоно. Норвегид согтууруулах ундааны бүх төрлийн зар сурталчилгааг хориглосон байдаг.
ДЭМБ "Дэлхий даяар нэг жилд гурван сая хүн согтууруулах ундааны улмаас амь насаа алддаг" хэмээжээ.
Эх сурвалж: Korea times