Овоот толгойд олборлолт хийж байгаа “Southgobi Resources” компани БНХАУ-ын “China Investment Corporation”-д энэ сарын 19-нд багтаан төлөх ёстой 41.8 сая ам.долларын төлбөрөө хугацаандаа төлж барагдуулаагүй учраас төлбөр дефолтод оржээ.
Үүнд 33.8 сая ам.долларын бэлэн мөнгөний хүүний төлбөр болон холбогдох бусад зардал байгаагаас гадна найман сая ам.долларын дүйцүүлсэн хувьцааны төлбөр багтаж байгаа. “Southgobi Resources” болон "China Investment Corp" компаниуд төлбөрийн эргэн төлөх төлөвлөгөөн дээр тохиролцоонд хүрээгүй байгаа талаар "SouthGobi Resources" мэдээлсэн. Энэхүү зээлийг хувьцаанд хөрвөх өрийн бичиг хэлбэрээр авсан ба талуудын хооронд 2017 онд байгуулсан гэрээний дагуу өрийн бичиг дефолтод ороод байна.
“Southgobi Resources” компанийн хувьд III улиралд 700 мянган тонн нүүрс борлуулж, 24.5 сая ам.долларын орлого олсон талаар санхүүгийн тайландаа дурджээ.
Т.Элиса