Сумын заан цолтой болон залуу бөхчүүдийн барилдааныг МҮБХ-ноос тогтмол зохион байгуулдаг болоод арван жилийн нүүр үзэж байна.
Сар бүр 500 гаруй хүчтэн барилддаг, үзэгч олонтой, уран хурц, шударга сайхан барилдаан гардаг энэхүү барилдаан 79 дэх удаагаа болох гэж байна. 2009 оноос улирал тутамд 2012 оноос сар бүр хийж заншсан юм. Энэ хугацаанд тасралтгүй хийгдсэн бөгөөд 2018 оны хавар МБӨ-нд үүссэн асуудалтай холбоотойгоор хоёр сар завсарласан түүхтэй.
Энэ сарын хоёр дахь барилдаан арваннэгдүгээр сарын 24-нд Аварга дээд сургуулийн зааланд болох юм. Дундговийн Э.Даш, Ховдын Б.Баянмөнх нар тус бүр дөрвөн удаа, Архангайн У.Батгэрэл, Завханы Ш.Пүрэвгарьд, Архангайн Б.Зоригтбаатар, Булганы Б.Түмэндэмбэрэл, Сэлэнгийн Н.Ширчинхүү, Хэнтийн Д.Алтанцоож, Архангайн С.Майнбаяр нар гурван удаа, Өвөрхангайн Б.Сугаржаргал, Өвөрхангайн О.Наранбаатар, Өвөрхангайн Х.Энхчулуун, Завханы Т.Дүгэрдорж, Говь-Алтайн Х.Дарамзагд, Баян-Өлгийн Б.Төмөрбаатар, Архангайн Г.Биндэрьяа, Увсын Б.Сэр-Од хоёр удаа түрүүлж тус барилдааныг магнайлдаг юм.
О.Наранбаатар