Хөдөлмөрийн үндэсний намаас хэвлэлийн баг хурал зарлалаа.
ХҮН-ын дарга Б.Найдалаа: Бидний итгэж сонгосон УИХ-ын гишүүд юуны төлөө ажиллаж байна вэ гэх том асуудал үүслээ. ЖДҮ, 60 тэрбумын асуудал гэх мэтээр эрх баригчид хоорондоо тэмцэлдэж байна. Ерөнхийлөгч болон УИХ-ын гишүүдийн дунд иргэдийн эрх ашгийн төлөө ажиллаж буй нэг ч хүн алга. Иймд бид бухимдалтай байна. ЖДҮ—ээс зээл авсан нь баримт нотолгоотой байхад Ерөнхий сайд танхимын гишүүдэдээ хариуцлага тооцохгүй байна. Тэгэхээр Ерөнхий сайд өөрөө огцрох хэрэгтэй. Тэднийг хаацайлж буй УИХ-ын дарга М.Энхболд ажлаа өгч, УИХ тарах ёстой. Ерөнхийлөгч Х.Баттулга мөн ЖДҮ холбоотой шүү дээ. Ийм байхад эдгээр хүмүүст яагаад хариуцлага тооцохгүй байна вэ?
УИХ, Засгийн газар ямар ч ажиллагаагүй болжээ. Бидний боломжийг булаахыг хараад суух уу? Бүгд огцрох хэрэгтэй. Зайгаа тавьж өгцгөө.
ХҮН намын УЗ-ийн дарга Т.Доржханд: Монгол хүний орлого сүүлийн хоёр жилд өссөнгүй байна. Хамгийн хатуу бүтэцтэй хэмээх МАН доторх хэрүүлээ ил гаргав. Эв нэгдлийг хангах ёстой Ерөнхийлөгч хэрүүлийг улам дэврээж байна. Хулгай хийсэн хүмүүсийг ажиллуулсаар л байна. Ц.Элбэгдорж-М.Энхболдын гэх МАНАН-хуучин тогтолцоо, шинээр үүссэн Х.Баттулга –У.Хүрэлсүхийн гэсэн шинэ МАНАН ч мөн замаа тавьж өгөх ёстой. Залууст байр сууриа тавьж өг. Аль намын гишүүн байхаас үл хамааран бидний уриалгыг хүлээн авахыг нийт залууст уриалж байна.
ХҮН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, Монголын Актуарчдын Нийгэмлэгийн УЗ-ийн дарга Д.Гантулга: Бид монгол төр хямралд орсны эсрэг тууштай тэмцэнэ. Энэ үйл ажиллагааг санхүүжүүлэх хандив хүлээн авна. Хандивын мэдээллийг ил тод байршуулж байх болно. Хандивын хөрөнгийг урт хугацаа шаарддаг шүүхийн зардалд зарцуулна.
ҮН нам нь хэн нэгнийг аялдан дагалдахгүй, Монгол Төрийг хулгайчдаас цэвэрлэх үйл хэргийн төлөө тууштай тэмцэх үндсэн баталгаа нь олон нийтээс босгосон хандиваар санхүүжих явдал юм. Таныг хандивын аянд нэгдэхийг уриалж байна. Хуулиар хандивын хэмжээ 1 сая төгрөгөөс ихгүй байх ёстой гэв.