Нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлэгч ААН-ийн төлөөллүүд шатахууны үнийн өсөлтийн талаар мэдээлж байна. Тэд зөвхөн нэг л автобусанд өдөрт 54 мянган төгрөгийн нэмэлт зардал гарч байгааг анхааруулав. Учир нь дизель түлшний үнэ 2930 төгрөгт хүрсэн учраас нийтийн тээврийн үйл ажиллагаа цаашид хэвийн явагдах боломжгүй болжээ.
Арван автобустай бол өдөрт 540 мянган төгрөгийн зардал гарч байгаа аж. Гэвч Нийслэлийн нийтийн тээврийн газар, хотын дарга өдий болтол энэ нөхцөл байдлыг мэдсээр байж, шийдвэр гаргаагүй, бидний хамтран ажиллах саналыг хүлээж аваагүй гэсэн юм.
Хиймэл буюу огт байхгүй компанийг бий олгон, мөнгө нийлүүлдэг, мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй.
Нийтийн тээврийн компаниудад хотын төсвөөс жилд нийт 87 тэрбум төгрөг олгодог байна. Үүнийг задлаад харвал хиймэл буюу огт байхгүй компанийг бий олгон, мөнгө нийлүүлдэг, мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй байгааг ч анхааруулав.
Автобус компаниуд цаашид түлш худалдан авах ч чадамжгүй болжээ. Мөн ЖДҮХС-гаас зээл авч, паркаа шинэчилсэн нэг ч ААН байхгүй гэв. Компаниуд өөрсдийн нөөц бололцоогоор БНСУ-аас автобус худалдан авсан байна.
Хэдийгээр цахилгаан автобусыг дотоодод үйлдвэрлэж эхэлсэн ч энэ автобусыг 500 сая төгрөгөөр худалдан авах бололцоо байхгүй гэв. Дэлхийн зах зээлд ийм өндөр үнэтэй автобус байхгүй. Бусад улсуудад 80 мянган америк доллар буюу 200 орчим сая төгрөгийн үнэтэй аж. Цахилгаан автобусаар өвөл үйлчилгээ үзүүлэхэд ямар зардал гарах вэ гэдэг туршилтыг хийгээгүй байна.
Хувийн хэвшлээс гадна “Петро стар”-шатахуун нийлүүлэх компанид төрийн өмчит, нийтийн тээврийн компаниуд ч зээлтэй байгаа аж. Нийслэлийн нийт автобусны 72 хувийг хувийн ААН-ийн автобус эзэлдэг.
“Тэнүүн огоо” компани гэхэд л ирэх даваа гараг хүртэл шатахууны нөөцтэй. Цаашид үйлчилгээгээ үзүүлж чадах эсэх нь тодорхойгүй гэв. Иймд автобусаар нэг удаад 500 төгрөгөөр зорчиж байгааг зогсоон, үнэ чөлөөлөхийг шаардлаа.