Өнөөдрийн онцлох таван үйл явдлыг тоймлон хүргэе.
- Нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлэгч ААН-ийн төлөөллүүд шатахууны үнийн өсөлтийн талаар мэдээлэл хийлээ. Тэд зөвхөн нэг л автобусанд өдөрт 54 мянган төгрөгийн нэмэлт зардал гарч байгааг анхаарууллаа. Учир нь дизель түлшний үнэ 2930 төгрөгт хүрсэн учраас нийтийн тээврийн үйл ажиллагаа цаашид хэвийн явагдах боломжгүй болжээ.
- Өнөөдөр “Амьсгалах эрх-Агаарын бохирдлыг бууруулахад иргэний үүрэг оролцоо” Үндэсний зөвлөлдөх уулзалт боллоо. Орчны бохирдлын үндэсний хорооны ахлах мэргэжилтэн Л.Гүнбилэг “Агаар, орчны бохирдлыг үндэсний хөтөлбөр, иргэний нийгмийн байгууллагуудын оролцоо” сэдвээр илтгэл тавьсан юм. Илтгэлийг ЭНД дарж үзэх боломжтой.
- "Шинжлэх ухааны ажилтны өдөр"-ийн нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр Соёлын төв өргөөний Уран зургийн галерейд боллоо. Өдөрлөгийн үеэр “Шинжлэх ухаан, тeхнологи, инноваци 2018" үзэсгэлэнгийн нээлт болсон бөгөөд 120 гаруй байгууллага 1500 гаруй инновацийн бүтээгдэхүүнээ танилцуулж байна.
- Хөдөлмөрийн үндэсний намаас мэдээлэл хийж, "ЖДҮ, 60 тэрбумын асуудал гэх мэтээр эрх баригчид хоорондоо тэмцэлдэж байна. Ерөнхийлөгч болон УИХ-ын гишүүдийн дунд иргэдийн эрх ашгийн төлөө ажиллаж буй нэг ч хүн алга. ЖДҮ—ээс зээл авсан нь баримт нотолгоотой байхад Ерөнхий сайд танхимын гишүүдэдээ хариуцлага тооцохгүй байна. Тэгэхээр Ерөнхий сайд өөрөө огцрох хэрэгтэй. Тэднийг хаацайлж буй УИХ-ын дарга М.Энхболд ажлаа өгч, УИХ тарах ёстой." гэв.
- Индонезийн үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн эргээс олдсон үхсэн халимны гэдэснээс 6 кг орчим хуванцар хог хаягдал гарсан тухай албаны хүмүүс мэдээлжээ. Халимны гэдэснээс 115 ширхэг хуванцар аяга, 4 хуванцар сав, 25 гялгар уут, 2 резинен углааш гарсан байна.