УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Ж.Батзандан, Л.Оюун-Эрдэнэ, Л.Болд, Б.Нямбаатар нар нэр бүхий УИХ-ын 40 гаруй гишүүн УИХ-ын даргыг ажлаа өгтөл чуулганы хуралдаанд суухгүй гэдгээ мэдэгдэж, энэхүү бичгээ УИХ-ын даргад өргөн барьсан.
Тэдний шаардах бичигт гарын үсэг зурсан 40 гаруй гишүүн нь хэн хэн болох талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөнгүй. Өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаан 10.00 цагт эхлэх байсан ч мэдээлэл хийх хүртэл хурал эхлээгүй хэмээн Төрийн тусгай хамгаалалтынхан сэтгүүлчдийг оруулахгүй байв.
Ингээд 12.15 цагийн үед сэтгүүлчид орох боломжтой болсон бөгөөд УИХ-ын чуулган эхэлсэн байсан юм. Самбарт 75 гишүүний 39 нь ирсэн гэж тэмдэглэсэн байсан бөгөөд ирц 52 хувийг зааж байв. Харин яг чуулганы танхимд 12.15 цагийн байдлаар 32 гишүүн байв.
12.15 цагт чуулганы нэгдсэн хуралдаанд сууж байсан гишүүд:
Н.Амарзаяа
Ё.Баатарбилэг
О.Баасанхүү
О.Батнасан
Ж.Бат-Эрдэнэ
М.Билэгт
С.Бямбацогт
Д.Ганболд
Ц.Даваасүрэн
Ц.Лүндээжанцан
Ж.Мөнхбат
С.Мөнх-Оргил
З.Нарантуяа
Н.Номтойбаяр
Н.Оюундарь
Ц.Оюунхорол
Б.Пүрэвдорж
Ш.Раднаасэд
Я.Санжмятав
Б.Саранчимэг
Я.Содбаатар
О.Содбилэг
Д.Тэрбишдагва
А.Ундраа
Д.Хаянхярваа
Н.Чойжилсүрэн
Л.Энх-Амгалан
С.Эрдэнэ
Д.Эрдэнэбат
Ж.Эрдэнэбат
Чуулганы хуралдааны үеэр УИХ-ын гишүүн О.Баасанхүү өнөөдөр чуулганд орж ирээд гарсан гишүүд тэр чигтээ зайлаарай хэмээн хэлсэн бөгөөд гишүүдийн зарим нь түүний үгийг дэмжин алга ташиж байв.