УИХ-ын 32 гишүүн өнөөдөр Үндсэн хууль зөрчсөн, хууль зөрчсөн УИХ-ын дарга М.Энхболд суудлаа чөлөөлөх ёстой. УИХ-ын даргыг огцруулахаас нааш чуулганд суухгүй хэмээн мэдэгдлээ.
Энэ 32 гишүүн нь хэн хэн байгааг чуулганы танхимд УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр нэр дуудан хэлж, байр сууриа илэрхийлэв. Чуулганд суухгүйгээ мэдэгдэж, мэдээлэл хийсэн гишүүд энэ жагсаалтыг сэтгүүлчдэд албан ёсоор танилцуулаагүй юм.
УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр, 32 гишүүн их хурлын үйл ажиллагаанд орохгүй гэж гарын үсэг зурж л дээ. 30 нь МАН, 2 нь АН-ын гишүүн байна. Энэ гишүүдээс 26 нь ЖДҮ болон албан тушаалдаа барьцаалагдсан гэж шууд харагдаж байна. МАН-ын 26-гийн 13 нь Б.Батзориг, Н.Энхболд, Ж.Энхбаяр, Я.Содбаатар, Н.Цэрэнбат, Н.Батнасан, Ж.Батзандан, Х.Болорчулуун, Г.Солтан, Н.Учрал, Б.Наранхүү, А.Сүхбат. Нөгөө 13 нь дан ЗГ-ын гишүүд. Ерөнхий сайд удирдаад, гүйцэтгэгч нь Ө.Энхтүвшин зохион байгуулаад 26 хүн зохион байгуулалттайгаар Их хурлын ажлыг гацааж байна.
32 гишүүний тал нь ЖДҮ-чид. ЗГ-ыг огцруулахын эсрэг УИХ-ыг барьцаалж байна. ЗГ-ыг огцруулах үндэслэлээ тавьсан, гарын үсэг зурсан. Түр хорооны асуудлыг яаралтай шийдэж, нэн тэргүүний асуудалд оруулж өгөхийг УИХ-ын даргаас хүсэж байна гэв.