Засгийн газрыг огцруулах асуудалд АН-ын бүлэг нэгдсэн байр суурьтай байна, өөрөөр хэлбэл Засгийн газрыг огцруулна гэсэн байр суурийг илэрхийлж байсан. Энэ сарын 20-нд болсон АН-ын Улстөрийн зөвлөл ч ийм чиглэл өгснөө илэрхийлсэн. Гэтэл УИХ-ын даргыг ажлаа өгтөл чуулганы хуралдаанд суухгүй хэмээн мэдэгдсэн гишүүдийн дунд АН-аас сонгогдсон Л.Болд болон Ж.Батзандан нар байгаа юм. Энэ нь мөн л АН-ын бүлэг дотооддоо өөр байр суурьтай байна уу гэх хардлагыг төрүүлж буй бөгөөд энэ талаар тэднээс тодрууллаа.
УИХ-ын гишүүн Ж.Батзандан: ЗАСГИЙН ГАЗРЫГ ОГЦРУУЛАХ ШИГ АМАРХАН ЮМ БАЙХГҮЙ
-УИХ-ын гишүүн нийтийн эрх ашгийг нэгдүгээрт тавьж ажиллах ёстой. Монгол төрийн түшээ бол Монгол төрөө хамгаалах үүрэгтэй байдаг юм. Намын эрх ашиг гэдэг бол 3, 4 бүр 10 дугаарт байдаг зүйл.
Өчигдөр УИХ-ын 40 гишүүн уулзсан. Бид УИХ-ын даргад хариуцлага тооцохоос эхэлье гэдэгт санал нэгдсэн
Монгол төрийн түшээ ард түмний эрх ашгийг нэгдүгээрт тавих ёстой. Манай бүлэг дотроо учраа олно, санаа зоволтгүй. Өнөөдөр Ардчилсан Намын бүлэг, УИХ-ын гишүүд хоёр том шийдлийн өмнө байна. Нэгт 60 тэрбумтай хариуцлага тооцож, энэ схемийг зохион байгуулж төрийн албыг зарсан УИХ-ын даргын асуудал, хоёрт хууль бус үйл ажиллагаанд оролцсон сайд нартайгаа хариуцлага тооцож чадахгүй байгаа Засгийн газрын гишүүдийн асуудлыг ярья гэж байна.
Өчигдөр УИХ-ын 40 гишүүн уулзсан. Бид УИХ-ын даргад хариуцлага тооцохоос эхэлье гэдэгт санал нэгдсэн. Өөрөөр хэлбэл 60 тэрбум, Эрдэнэтийн 49 хувийг луйвардаж авсан бүлэглэл, концесчид, нийтийн сонсголыг үргэлж хориглож , зогсоодог дарга, ээлжит бус чуулган зарлах, зарлахгүй гэж хориг гаргаад Үндсэн хуулийн цэц дээр очоод байгаа энэ даргатай хариуцлага тооцохгүйгээр Монголын төр цэвэршихгүй юм байна.
Өөрөөр хэлбэл МАНАН бүлэглэлтэй хамтарч тэмцье гэж 40 гаруй УИХ-ын гишүүн шийдсэн. МАНАН-ын бүлэглэлийн толгойлогч нь М.Энхболд. МАНАН-ын бүлгийн толгойлогчийг, нам дамжсан мафийн толгойлогчийг МОнголын төрөөс зайлуулъя, дараа нь Засгийн газрыг огцруулъя. Засгийн газрыг огцруулах шиг амархан асуудал байхгүй. Мафиас Монгол төрийг аврах гэдэг бол том зорилго юм. Үүний төлөө хамтдаа явна гэсэн тайлбарыг өгсөн юм.
Л.Болд: МОНГОЛ УЛСАД ЭРХ ЧӨЛӨӨ ТУСГААР ТОГТНОЛ БАЙХГҮЙ БОЛНО, ҮҮНИЙГ ХҮСЭЭД БАЙГАА ЮМ УУ
-Та нар дандаа намын юм яриад байх юм. Өнөөдөр Бид ард түмэн, Монголын Улсын хувь заяаг ярьж байна. Монголын УИХ ийм ямар нөхцөл байдалд байгааг хар л даа. Ээлжит бус чуулганаа хуралдуулж чадахгүй байна гэдэг чинь аймшиг байхгүй юу. Үндсэн хууль зөрчигдөж байна. Би Үндсэн хууль тогтоомжийг баталсан энэ хоёр хүний нэг. Би зөвхөн Үндсэн хуулийн талд л байна.
Энэ Засгийн газар огцорно. Огцронгуут маргааш нь энэ бүлэглэл дахиад засгийн эрхийг авна. Тэгээд ард түмнийг ангал руу түлхэнэ
Үндсэн хууль нь өнөөдөр УИХ-ын гишүүд хуралдъя гэхэд тэр УИХ-ын дарга хөндлөн зогсож булзааруулах ийм муухай арчаагүй арга хэрэглэж болохгүй. Маргааш нь зарлах ёстой. Таван гишүүн хүсэхэд УИХ-ын дарга өөрөө зарлах ёстой. Тэр эрхийг нь өөрт нь өгсөн. Хуулийн дагуу чуулганаа хуралдуулж 60 тэрбум энэ ард түмнийг бухимдуулж байна. Монголын төрийг муухай харагдуулж байгаа энэ бүх зүйлийг ярья гэхээр энэ төрийг ингэж гацааж байдаг. Түүний цаана хувийн эрх ашиг, хэсэг бүлэглэлийн эрх ашгийг дээгүүр тавьж байна гэдэг юу гэсэн үг вэ.
Ийм зүйл ерөөсөө байж болохгүй. Би Засгийн газрыг огцрох ёстой, хариуцлага хүлээх ёстой хэмээн хамгийн түрүүнд хэлсэн хүмүүсийн нэг шүү дээ. Гэхдээ өнөөдөр Засгийн газрыг огцруулах асуудлыг өргөн барьсан энэ бүлэглэлийн төлөөлөгч УИХ-ын даргаа эхлээд авахгүй бол Засгийн эрхийг эд авна.
Өөрөөр хэлбэл энэ Засгийн газар огцорно. Огцронгуут маргааш нь энэ бүлэглэл дахиад засгийн эрхийг авна. Тэгээд ард түмнийг ангал руу түлхэнэ. Тэр шударга бусын хонгилд Монголын бүх сэтгүүлчид, улс төрчдийг хүргэнэ. Үүний цаад талд дахиж Монголд ардчилал, шударга ёс байхгүй. Монгол Улсад эрх чөлөө тусгаар тогтнол байхгүй болно. Үүнийг хүсээд байгаа юм уу” гэсэн тайлбарыг өгч байна.