Сагсанбөмбөгийн алдрын танхимын гишүүн, АНУ-ын нэрт дасгалжуулагч Ларри Брауныг сагсанбөмбөг сонирхогчид тун сайн мэднэ.
Тэрбээр NCAA буюу Америкийн Коллежийн сагсанбөмбөгийн лигийн аварга цолыг 1988 онд хүртэж байсан бол хожим 2004 онд Детройт Пистонс багийг удирдаж, NBA-н аварга болгосноор ийм амжилтыг үзүүлж чадсан анхны бөгөөд цорын ганц дасгалжуулагч болсон юм.
Мөн түүний шагналын сан хөмрөгт Олимпийн хошой алт, хүрэл медаль бий. Тэгвэл энэ жил 78 настай домогт дасгалжуулагч шинэ сорилтын өмнө ирээд байна. Тэрбээр энэ оны 6-р сараас Италийн дээд лигийн ФИАТ Турин клубыг удирдах болсон бөгөөд түүний баг Европын цомын тэмцээнд улсаа төлөөлөн оролцож байгаа юм.
Түүний баг хэдийгээр тэмцээний “Д” хэсгийн сүүлийн байранд бичигдэж байгаа ч дараагийн шатанд шалгарах боломж бүрэн бий. Хэрвээ Л.Браун энэхүү тэмцээнд амжилт гаргаж чадсан тохиолдолд NCAA, NBA болон Европын цомын тэмцээнээс медаль хүртсэн цор ганц мэргэжилтэн болж түүхэнд үлдэнэ.
Сонирхуулахад “The Insider” баримтат цувралын уран бүтээлчид Ларри Брауны Европ дахь шинэ замналын тухай баримтат киног бүтээж, тун удахгүй үзэгчдийн хүртээл болгохоор ажиллаж байгаа аж.
Г.Баярмөнх