UFC-ын тулаанч Ричел Остовичийн нөхөр Арнолд Бердон хүний аминд хүрэхээр завдсан хэргээр баривчлагдлаа.
Уг хэрэг Хонолулуд болсон аж. Эх сурвалжийн мэдээлж буйгаар Бердон нь өнгөрөгч долоо хоногийн амралтын өдрүүдээр эхнэртээ удаа дараалан гар хүрч, улмаар Остовичийн ухархайн яс хугарч эмнэлэгт хүргэгджээ. Үүнээс болж эхний ээлжинд Бердонг эхнэртэйгээ уулзах эрхийг 2019 оны 5 сарын 18 хүртэл хасаад байна.
Остовичийн гэмтэл хэдийгээр эмнэлэгт байнга хэвтэн эмчлүүлэх шаардлагагүй ч 2019 оны нэгдүгээр сарын 19-нд тулалдахаар товлоод байсан Пэйж ВанЗантын эсрэг тулаанд оролцох боломжгүй болгосон юм.
Харин хэргийн эзэн болох ММА холимог тулааны тамирчин Бердон нь уг хэргийн талаар эхлээд Остович түүнд гар хүрсэн бөгөөд өөрийгөө л хамгаалсан гэж анхан шатны мэдүүлэгтээ дурьджээ. Бердон нь замналдаа 7-2 гэсэн амжилттай бөгөөд хамгийн сүүлд өнгөрөгч 6-р сард Жеремиас Фернандезийг шүүгчдийн шийдвэрээр ялжээ.
Остович болон Бердон нь 2016 онд гэр бүл зохиосон бөгөөд нэг охинтой аж.