Хүүхдийн эрхийн Plan International байгууллагын үзэж буйгаар охиныг эхнэрээ болгож авах дуудлага худалдаанд Өмнөд Суданы өндөр эрх мэдэл бүхий таван эр оролцсон байна. Мөн охиныг худалдаж авсан хүн охины эцэгт 500 үхэр, 3 автомашин, 10,000 ам.долларыг өгсөн тухай тус байгууллагаас мэдээлжээ.
Охиныг зарж буй постыг Фэйсбүүк 15 хоногийн дараа устгасан нь олны дургүйцлийг ихэд хүргэж байгаа бөгөөд “Энэ хэргээс үүдэн өөр олон хүмүүст Фэйсбүүкээр хүн зарж болох сэдэл өгөх магадлалтай”, “Фэйсбүүк хүн зардаг зах болж байна” зэргээр шүүмжилсэн байна.
Харин Фэйсбүүкээс “Тухайн постыг мэдсэн даруйдаа устгаж тус хаягийг хаасан. Фэйсбүкийн журмыг зөрчсөн контентыг олж илрүүлэх, устгах асуудал дээр олон төрлийн арга хэмжээг авч байгаа” гэжээ.
Plan International-ын Суданыг хариуцсан захирал “Эхнэр болсных нь хариуд төлбөр өгөх нь Суданы соёлын нэг хэсэг ч технологийн хороор энэ явдал улам гүнзгийрч, дараагийн түвшиндээ хүрлээ” гэсэн бөгөөд энэ хэргийг нэмж шалгахыг Өмнөд Суданы Засгийн газраас шаардсан гэдгээ хэлсэн байна.
2017 онд НҮБ-ын Хүүхдийн сан Өмнөд Суданы охидын 52 хувь нь 18 нас хүрэхээсээ өмнө хүнтэй гэрлэдэг тухай баримтыг танилцуулж байсан билээ.
Эх сурвалж: cnn.com