Ерөнхий сайд У.Хүрэлсүх өрөөндөө мэдэгдэл хийлээ. Тэрээр улс төрд үүссэн ярвигтай нөхцөл байдлын талаар мэдээлэл өгнө гэж хэдхэн минутын өмнө зарласан юм.
Ерөнхий сайд У.Хүрэлсүх:
"Засгийн газар байгуулаад нэг жилийн хугацаа өнгөрлөө. Би хэлсэн үгэндээ өнөөдрийг хүртэл үнэнч байна. Гадуур нийгмийн уур амьсгал их бухимдуу байна. Би 13 аймгаар явж, иргэдийн ахуй амьдралтай танилцаж, хүүхэд хөгшидтэй уулзлаа. Ард түмэн надаас хоёр зүйл хүссэн. Нэгдүгээрт, шударга ёсыг тогтоох, хоёрдугаарт эдийн засгийн сэргэлтийг үргэлжлүүлэх, ажлын байр бий болгох байв.
М.Энхболд дарга бид хоёр олон жил хамт улс төрд явсан найзууд. Гэхдээ би өнөөдөр улсаа бодно гэж шийдсэн.
Сүүлийн үеийн судалгаанаас харахад хамгийн түрүүнд шударга ёсыг хүсэж байна. Ядуу зүдүүгээ ярихаас илүү шударгга ёсыг шаардаж байна. Надад хоёр зам байна. Нэгдүгээрт шударга ёсыг бэхжүүлэхийн тулд амь насаа үл хайхран ажиллах. Эсвэл зарим хүнийг ажилтай байлгахын тулд буулт хийх. Харин би эхний замыг сонгосон. Би Ерөнхий сайд болоод хэлсэн шүү дээ. Ард түмний итгэл найдвар алдрах вий гэдгээс айж байна гэдгээ өмнө нь хэлсэн. Төр засагт итгэх итгэл алдарч байгааг би өмнө нь олон удаа сануулсан. Зарим албан тушаалтнаас ажлаа өгөхийг нь шаардсан.
60 ТЭРБУМЫН БИЧЛЭГ ҮНЭН ШҮҮ. ЭВЛҮҮЛЭГ БИШ
МАНАН-г зайлуулах шаардлага байгааг би сүүлийн нэг жилд үнэхээр мэдэрлээ. Нам даган баяжсан , таргалсан, цадсан, үр хүүхдүүд нь хүртэл төрийн албанд шургалжээ. Би тэдэнтэй тэмцэхэд миний хүч үнэндээ хүрэхгүй байна. Харин сэтгэл санаагаар огт унаагүй. Би УИХ-ын даргаас огцрохыг шаардсаны учир нь 60 тэрбумын асуудалтай нэр холбогдсон. Тэр бичлэг үнэн шүү. Эвлүүлэг биш юм. Монгол төрийн албан тушаалыг хууль бусаар зарах гэж оролдсон уу гэвэл үнэн. Хэрэгжүүлсэн эсэхийг хуулийн байгууллага тогтооно. Иймд М.Энхболд дарга албан тушаалаа өгөх нь зөв. Мөн энэ хүн газрын наймаа хийж байсан нь үнэн шүү дээ.
УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярвааг санал хураалтаар огцруулсан. Учир нь энэ хүн 60 тэрбумын асуудлыг хаацайлсан. Мөн хотын дарга Су.Батболд сэтгэл гаргаж ажиллаж чадаагүй. Сургууль цэцэрлэгийг цагт нь бариагүй. Өнөөдөр НИТХ хуралдаад, энэ хүнийг явуулах байх. Багаа удирдаж чадаагүй тул Су.Батболд огцрох ёстой.
Энэ бүхний дараа намайг ч мөн огцруулах ёстой гэж зарим гишүүн үзлээ. М.Энхболд дарга бид хоёр олон жил хамт улс төрд явсан найзууд. Гэхдээ би өнөөдөр улсаа бодно гэж шийдсэн. Иймд энэ мэдэгдлийг хийж байна.
Я.СОДБААТАРЫГ САЙДААС БУУЛГАХ ШИГ АМАРХАН ЮМ БАЙХГҮЙ
Стандарт банк, Монголбанк, Хөгжлийн банк, бондын асуудлыг шалган, буруутанд хариуцлага тооцох ёстой. Эдгээр ажлыг хийх гэхээр боломж өгөхгүй байна. Тос дотроосоо өтнө гэдэг шиг төрийг цэвэрлэх цаг иржээ. Энэ ажлыг би хийхгүй бол өөр хэн хийх билээ. Надад хүч дутагдаж байна. Эрхзүйн орчин дутмаг байна.
Сэтгүүлч Л.Мөнхбаясгалангийн яриад байдаг 30 гэр бүл үнэхээр бий. Эрдэнэтийн өмч хөрөнгөөр баяжсан гэр бүлүүд байна.
Засгийн газрыг эсэргүүцэн 27 гишүүн гарын үсэг зуржээ. Тэд хэн бэ гэдгийг сайн хараарай. Хэн ажил, албан тушаалаасаа огцрох хүсэлгүй байгаа нь аяндаа ил тод болно. Сэтгүүлч Л.Мөнхбаясгалангийн яриад байдаг 30 гэр бүл үнэхээр бий. Эрдэнэтийн өмч хөрөнгөөр баяжсан гэр бүлүүд байна.
Парламент энэ асуудлыг шийдэх ёстой. УИХ даргаа сольж л ажил цааш явна. Одоо Засгийн газрын ажлыг ч хийлгэхгүй. байна. Уг нь би өнөөдөр энд улс төр яриад суух биш аж ахуйгаа ярьж байх ёстой шүү дээ.
Манай Засгийн газар бүтэн 60 жил ярьсан газрын тосны үйлдвэрийн ажлыг эхлүүллээ. Удахгүй бид төгрөгөөр бензин худалдаж авдаг болно. Цэвэрлэх байгууламжийг шинэчилье гэж 20 жил ярьсан. Бид ажил хэрэг болгосон.
УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан маш хариуцлагагүй мэдэгдлийг өчигдөр хийлээ. ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу Монголд ирээд явлаа, зэвсэг нийлүүлсэн гэж ярьсан. Би ард түмний урдаас зэвсэг бариад явах хүн биш. Өнгөрсөн ням гарагт над руу намын хэсэг хүн утсаар ярьж, уулзах хүсэлт тавьсан. Энэ дагуу би тэдэнтэй уулзсан юм. Тэдний дунд миний таньдаг цэргийн хүн байсан. Тэдний зарим нь бид гудамжинд гарч жагсахад бэлэн гэхэд нь би жагсаал тэмцэлд яарах хэрэггүй гэж зөвлөсөн. Түүнээс би 200 офицертэй зохион байгуулалттайгаар уулзаагүй.
Би цэргийн хүн болохоор намайг ерөнхийлөгчийн засаглалыг дэмждэг гэж боддог. Би парламентын засаглалд илүү итгэдэг юм шүү. Гэхдээ Монголд хоёр танхимтай парламент ажиллах ёстой." гэлээ.
Надтай 950 сая төгрөгийн асуудал холбосон. Би энэ асуудлыг огт мэдэхгүй. Тийм зүйл байхгүй.
Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг мөн их л бухимдан мэдэгдэл хийж байсан. Тэр хүн шударга бусын хонгил үүслээ гэсэн нь ямар үнэн үг болохыг би мэдэрч байна.
МАНАН-гийн хүмүүс ажлаа өгөөд явбал төрийн ажил хэвийн үргэлжилнэ. Надтай 950 сая төгрөгийн асуудал холбосон. Би энэ асуудлыг огт мэдэхгүй. Тийм зүйл байхгүй. Мөнгө төгрөг тараасан сайдыг огцруулсан шүү дээ. Хуулийн байгууллага түүнийг шалгаж байна. Удахгүй хэн нь буруутайг тогтооно. Энэ хэргийн явцын талаар надад мэдээлэл алга. Надад хэргийн талаар ярих ч эрх байхгүй. Мөн би 27 хүнийг намаас хөөнө гэж яриагүй.
Болохгүй нөхдүүдэд хариуцлага тооцох шаардлагыг надад манай намын гишүүд уламжилсан. Намын бага хурал удахгүй болно. Энэ үеэр хэнтэй хариуцлага тооцох талаар ярина.
Я.Содбаатар сайдыг ч хуулийн байгууллага шалгаж байна. Хэрэв буруутайг нь тогтоовол тэр хүнийг сайдаас буулгах шиг амархан юм байхгүй. Би өөрт нь ч хэрэв буруутай бол ажлаа өгөөрэй гэж хэлсэн.
Эцэст нь хэлэхэд надад хэвлэл мэдээллийн байгууллагуудад тараах мөнгө алга. Сэтгүүлчдээс намайг дэмжээрэй гэж хүсье гэв.
Төрийн байгуулалтын байнгын хороо Засгийн газрыг огцруулах асуудлыг удахгүй хэлэлцэнэ. УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 16:00 цагт товлогдлоо. Хуралдаанаар Засгийн газрыг огцруулах асуудлыг хэлэлцэх юм.