Төрөл бүрийн дрон, камер хийдэг DJI компани ээлжит нэгэн бүтээлээ танилцуулсан нь маш жижиг хэмжээтэй Osmo Pocket байв. 10 см өндөртэй, 116 гр жинтэй уг камер нь 349 ам.долларын үнэтэй байх бөгөөд 12-р сарын 15-аас эхлэн захиалагчдын гарт очих гэнэ.
4K дүрслэлтэй бичлэгийг 60fps хурдаар бичих, 12 мегафиксел хэмжээтэй зураг авах чадалтай уг төхөөрөмж бүрэн цэнэглэгдсэн үедээ хоёр цагийн турш тасралтгүй ажиллах боломжтой. Мөн дуу чимээг сайн бичих зориулалтаар хоёр ширхэг дуу хураагуур суурилуулжээ.
Хэрэглэгч камераа нүүрэн хэсэгт нь байрлах жижиг дэлгэцээр нь удирдах боломжтой ба USB холболт ашиглан iPhone эсвэл Android утсаа дэлгэц болгон ашиглаж болох аж.
Эх сурвалж: theverge.com