Ирэх сарын эхээр цаг агаар муудаж, хүчтэй цасан шуурга шуурах талаар Цаг уур, орчны шинжилгээний газар, Онцгой байдлын ерөнхий газартай хамтран мэдээлэл хийж байна.
Дэлгэрэнгүйг доорх видеоноос хүлээн авна уу.
2018 оны 11 дүгээр сарын 30-наас 12 дугаар сарын 04-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
12 дугаар сарын 1-нд баруун аймгуудын нутаг болон төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 2-нд ихэнх нутгаар, 3-нд зарим газраар цас орно.
Салхи 30-нд Алтайн салбар уулс, Арц Богдын Өвөр хоолойгоор, 3-нд нутгийн өмнөд хэсгээр секундэд 12-14 метр, 1-нд нутгийн баруун хагаст, 2-нд ихэнх нутгаар секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүсч цасан болон шороон шуурга шуурна. 2-ноос ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарч Завхан голын эх, Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 35-40 градус, өдөртөө 23-28 градус хүрнэ.
Мөн Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 32-37 градус, өдөртөө 16-21 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 16-21 градус, өдөртөө 6-11 градус, бусад нутгаар шөнөдөө 24-29 градус, өдөртөө 12-17 градус хүйтэн байна.
Уг цочир хүйтрэлт арванхоёрдугаар сарын 8,9-н хүртэл үргэлжлэх төлөвтэй байна гэлээ.
Мөн ЦУОШГ-аас буюу мэргэжлийн байгууллагаас гаргаж байгаа мэдээ мэдээллийг сенсацилж, иргэдийн анхаарлыг татах гэж өөрчлөхгүй, тухайн цаг хугацаанд л уншигчдад хүргэж байхыг тэд хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчдээс хүслээ.