АНУ-ын хойд нутгийн Аляска мужид тус бүс нутгийн цагаар арванхоёрдугаар сарын 1-ний 08:30 цагт 7.0 магнитудтай газар хөдлөлт болжээ.
Тус газар хөдлөлтийн улмаас хүмүүс орон байр, байгаа газраасаа гарч эргийн бүс нутгуудад түр хугацаанд цунамийн түгшүүр зарлажээ.
Доналд Трамп: Аляскагийн ард иргэд минь, та бүхнийг “томхон зүйл” дайраад гарлаа. Бурхан та нарыг ивээг!
АНУ-ын Газар зүйн судалгааны хүрээлэнгийн мэдээлснээр газар хөдлөлтийн хамгийн хүчтэй хэсэг нь Анкориж хотоос зүүн хойд хэсэгт 11 км-т, газрын гүн рүүгээ 40 км хүртэлх зайнд болсон гэжээ. Тус хот нийт 300 мянга гаруй оршин суугчтай аж. Аз болоход одоогийн байдлаар хүний амь нас эрсэдсэн болон осол эндэгдлийн тохиолдол гараагүй байна гэж BBC мэдээллээ.
Харин газар хөдлөлтийн улмаас авто замууд эвдэрч хагаран, машинууд мөргөлджээ. Анкориж хотын дарга Этан Берковиц энэ талаар хэлэхдээ “Газар хөдлөлт маш хүчтэй мэдрэгдсэн. Өмнө нь энд үзэгдэж байсан газар хөдлөлтүүдээс илүү хүчтэй нь байх. Бид газар хөдлөлтийн бүс нутагт амьдарч байгаа ч энэ бол хамгийн хүчтэй нь, түүнийгээ дагаад гарз хохирлын хувьд ч хүнд байлаа” хэмээжээ.
Энэ цаг үед хүмүүс байгаа газраасаа гарцгаан, гарч амжаагүй нь ширээ сандал доогуур хоргодон, дотны хүмүүс рүүгээ зарим нь аврах алба руу утсаар ярьсан талаараа CNN-д өгсөн ярилцлагадаа дурджээ.
Анкорижийн газар хөдлөлтийн талаар тус улсын ерөнхийлөгч Доналд Трамп өөрийн твиттерт “Аляскагийн гайхалтай ард иргэд минь, та бүхнийг “томхон зүйл” дайраад гарлаа. Та нарт туслах, өндөр түвшинд бэлтгэгдсэн мэргэжлийн албаныхны зааварчилгааг сайтар дагаарай. Засгийн газар бүхий л зардлыг хариуцна. Бурхан та нарыг ивээг!” хэмээн жиргэжээ.
АНУ-д болсон хамгийн том газар хөдлөлт 1964 онд Анкориж хотод болсон түүхтэй. Энэ үед 9.2 магнитудад хүрсэн бөгөөд дэлхийн хамгийн хүчтэй газар хөдлөлтийн хоёр дахь нь хэмээн түүхэнд бүртгэгдсэн байдаг.