Кэмерон Андервуд нүүр шилжүүлэн суулгуулахаасаа өмнө зөрж өнгөрөх хүмүүсийн цоо ширтэх харц, элдэв асуултаас залхсан нэгэн байлаа.
Мэс заслын үеэр түүнд 32 шүдтэй дээд доод эрүү, тагнай болон амны хөндийн доод хэсэг, хэл, хамар, доод зовхи зэргийг шинээр суулгажээ.
Тэр “Би хамар, амтай болж одоо инээмсэглэж ч чаддаг боллоо. Бас юм ярьж, шингэн биш хоол ч идэж чадна” хэмээн BBC-д өгсөн ярилцлагадаа баярлан ярьжээ. Кэмерон 2016 онд өөрийнхөө амийг егүүтгэхээр нүүрэн тус газраа бууджээ. Аз болоход тэр амьд гарсан ч харамсалтай нь нүүр нь зэрэмдэг болжээ. Тэрээр хамаргүй болж, доод эрүү нь мултарч, ганц л шүдтэй үлдсэн.
26 настай Кэмерон “Би шинэ нүүртэй болсноор яг л дахин төрж байгаа мэт л сайхан байна. Одоо би өмнөх шигээ гадуур гарч, найз нөхөдтэйгөө уулзаж, спортоор ч хичээллэж болох нь. Тун удахгүй ажилдаа эргэн орж, өөрийн гэсэн гэр бүлтэй болно гэж найдаж байна” хэмээн Нью-Йорк хотноо хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр ярьжээ.
Мэс заслыг энэ оны нэгдүгээр сард Манхэттэн дахь “NYU Langone” Эрүүл мэндийн төвд 100 гаруй эмч ажилтнууд 25 цагийн турш хийсэн ба үр дүнг ийнхүү ил болголоо. Түүний нүүр гэмтсэнээс хойш 1,6 жилийн дараа хагалгааг хийсэн ба энэ нь АНУ-ын түүхэнд ослоос хойш нүүрэнд хагалгаа хийсэн хамгийн бага хугацаа болж байгаа аж.
Мэс заслыг ахалсан Эдуардо Д. Родригес эмч “Анагаах ухааны дэвшлийг харуулсан энэ хагалгаа Кэмероны зоригтой, шийдэмгий алхамын тусламжтайгаар амжилттай боллоо. Гэхдээ тэр зөвхөн өвчтөн шиг байгаагүй. Тэр яг үүрэг даалгавар авсан, үйл явцыг ажил хэрэг болгож байгаа нэгэн шиг л байсан” хэмээжээ. Энэ нь Эдуардо эмчийн хийж байгаа нүүр шилжүүлэн суулгах мэс заслын гурав дахь нь аж. “Кэмерон ослын дараах төрхтэйгөө тийм ч олон жил амьдраагүй учраас сэтгэл санааны хувьд ч тогтвортой, хямралгүй, хорт муу зуршилгүй, зан харилцааны хувьд доголдол гараагүй давуу талтай байсан” гэжээ.
Мэс заслын үеэр түүнд 32 шүдтэй дээд доод эрүү, тагнай болон амны хөндийн доод хэсэг, хэл, хамар, доод зовхи зэргийг шинээр суулгажээ. Түүний мэс засалд донорын 3D хэвлэмэл бүхий нүүрний маскыг ашигласан нь АНУ-ын түүхэнд хамгийн анхных бөгөөд энэ нь технологийн дэвшилтэт орчинд хийгдсэн гэж тус төвийн мэргэжилтнүүд хэлж байна.
"МИНИЙ ХҮҮ КАМЕРОНЫ АМЬДРАЛЫГ ИЛҮҮ САЙХАН БОЛГОЛОО"
Сэлли Фишер бол АНУ-ын шатрын аварга, зохиолч, кино уран бүтээлч, донор 23 настай Вилл Фишерийн ээж юм. Тэрээр “Миний хүү гэнэтийн ослоор өөд болсон. Тэр минь Эдуардо эмчийн хамтаар Кэмероны амьдралыг илүү сайхан болоход нь тусаллаа. Бид өөр хүмүүст амьдрал бэлэглэж чадаж байгаад маш их баяртай байна. Хүүгээ алдсан хүнд хэцүү цаг хугацааны дараах энэ үйл явдал сэтгэлийг минь дэвтээлээ. Хүү минь ч бас түүнд туслахыг хүсэх байсан” хэмээжээ.
Вилл амьд байхдаа хэрэв өөд болвол ямар нэгэн эд эрхтэний донор болох зөвшөөрлийн бүртгэлд хамрагдсан байжээ.
Кэмерон өөрийн донор Вилл болон түүний гэр бүлд хүндэтгэл үзүүлж “Би Сэлли болон түүний гэр бүлд насан туршдаа баярлаж явах болно. Мөн донор Виллийн үлдээсэн зүйлийг үргэлж талархан амьдарна. Анагаах ухаанд маш олон дэвшилтэт мэс заслууд хийгдсээр байна. Түүний нэг нотолгоо нь би юм. Гэхдээ энэ бол Вилл болон түүний гэр бүл шиг онцгой хүмүүсийн тусламжтайгаар биелэх зүйл” хэмээжээ.
Сонирхуулахад, хамгийн анх 2005 онд Франц улсад нүүр шилжүүлэн суулгах мэс заслыг хийж байсан бол өдгөө энэ төрлийн хагалгаа дэлхийд 40 гаруйг хийжээ.
Эх сурвалж: BBC