"Нэг өрх-Нэг ажлын байр" Хөдөлмөр эрхлэлтийн форум-2018 арванхоёрдугаар сарын 4-нд буюу ирэх мягмар гарагт “Туушин” зочид буудлын хурлын танхимд болно.
Тус форум нь хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагаанд тулгамдаж буй асуудлуудыг нийгмийн олон талын оролцоонд тулгуурлан шийдвэрлэх боломж, гарц, шийдлийг тодорхойлох, хөдөлмөрийн зах зээлийн идэвхитэй бодлогыг орон нутагт хэрэгжүүлэх, техник технологийн болон менежментийн өөрчлөлт шинэчилэл хийх шаардлага, түүнийг хэрэгжүүлэх арга замын талаар хэлэлцэж, гарсан санал зөвлөмжийг холбогдох газруудад хүргэх зорилготой аж.
Нийслэлийн Хөдөлмөр Эрхлэлтийн Газар санаачилан, НЗДТГ, Карьер хөгжлийн төв хамтран энэхүү форумыг зохион байгуулах бөгөөд "Хөдөлмөр эрхлэлтийн салбарын өнөөгийн байдал, ирээдүйн чиг хандлага”, “Ажиллах хүчний хомсдол уу, менежментийн хомсдол уу”, “Хөдөлмөр зуучлалын үйлчилгээний инноваци”, “Ажлын хандлага нь ур чадвараас илүү”, “Мэргэжил сонголт”, “Хөдөлмөрийн бүтээмжийн уялдаа”гэсэн салбар хуралдаанууд хуралдах ажээ.
Дашрамд дурдахад, 2017 оны байдлаар хөдөлмөр эрхлэлтийн түвшин улсын хэмжээнд 55,8%, Улаанбаатар хотын хэмжээнд 48,7%, ажилгүйдлын түвшин улсын хэмжээнд 8,8%, Улаанбаатар хотын хэмжээнд 7,7%-тай байгааг холбогдох байгууллагууд гаргажээ.