Хоёр долоо хоногийн өмнө Тамблр бага насны хүүхдийн ёс бус зураг, дүрс бичлэг тараасан гэх шалтгаанаар App Store-оос устгагдсан билээ. Энэхүү хэргээс үүдэлтэйгээр Тамблр 12-р сарын 17-оос эхлэн ёс бус, насанд хүрэгчдийн агуулгатай зураг, дүрс бичлэг, GIF-г устгахаа мэдэгджээ. Мэдээж улс төрийн, нүцгэн жагсаал эсвэл нүцгэн хүн дүрсэлсэн уран баримал зэргийг устгахгүй нь тодорхой юм.
Одоогоор Тамблр тусгай алгоритмаар ёс бус зураг, дүрс бичлэгүүдийг шүүн ялгаж тэдгээрийг нийтэлсэн хэрэглэгчдэд и-мэйлээр мэдэгдэж байгаа бөгөөд 12-р сарын 17-оос хойш тэдгээр контентууд олон нийтэд харагдахгүй ч нийтэлсэн хэрэглэгчдэд нь нээлттэй байх аж.
Үүсгэн байгуулагдсан 2007 оноос хойш Тамблрт насанд хүрэгчдийн сэдэвтэй контент, блогууд олноор нээгдэх болсон юм. Дээрх шинэ журам нь олон хэрэглэгчээ алдах эрсдэлтэй ч Тамблр энэхүү шийдвэртээ бат зогсохоо мэдэгдсэн байна.
Эх сурвалж: theverge.com