Авлигатай тэмцэх газраас “Боловсролын салбар дахь авлига, түүнээс урьдчилан сэргийлэх арга зам" хэлэлцүүлгийг зохион байгуулж байна. Тус хэлэлцүүлэгт төрийн болон төрийн бус байгууллага, судлаач, иргэдийн төлөөлөл оролцож байна.
Авлигатай тэмцэх газрын дэд дарга, эрхэлсэн комиссар Ц.Нямдорж тус үйл ажиллагааг нээж үг хэллээ. Оролцогчид “Боловсролын салбарын авлигын нөхцөл байдал”, “Боловсролын салбарын ил тод байдал”, “Боловсролын салбар дахь авлигаас урьдчилан сэргийлэх нь”, “Боловсролын салбар дахь авлигаас урьдчилан сэргийлэхэд мэдээллийн технологийг ашиглах нь” гэсэн дөрвөн сэдвээр хэлэлцэж байгаа юм.
Хэлэлцүүлэг нэгийн хүрээнд Хүүхдийг Ивээх Сангийн хүүхдийн эрхийн засаглалын хөтөлбөрийн зохицуулагч Э.Цолмон Өсвөр үеийнхний дуу хоолой-2 “Шударга ёс, авлига, ашиг сонирхлын зөрчил” судалгааны үр дүнг танилцууллаа.
Мөн Монгол Улсын Ерөнхий аудиторын зөвлөх, Доктор (Ph.D), дэд профессор А.Энхбат Боловсролын салбарт хийгдсэн зарим аудитын талаар илтгэл тавьж байна.
13:00 цагаас "Бүх нийт боловсролын төлөө!" Иргэний нийгмийн үндэсний эвслийн Ерөнхий Зохицуулагч Д.Тунгалаг "Боловсролын чанар хүртээмжийг дээшлүүлэхэд анхаарах зарим асуудал” сэдвээр илтгэл танилцуулна.
Харин 15:20 цагаас сүүлийн хэлэлцүүлгийн хүрээнд Боловсролын салбарын мэдээллийн системийн хөгжүүлэлтийн багийн ахлагч Э.Цэрэнцоодол “Боловсролын салбарын мэдээллийн систем ба авлигаас урьдчилан сэргийлэх асуудал” сэдвээр илтгэл танилцуулах юм.