ЭХЭМҮТ-ийн захирал Ш.Энхтөр: Би ёсзүйн хариуцлага хүлээнэ, ажлаа хүлээлгэж өгнө

Сэтгүүлч Э.Оргил GoGo.mn

2018-12-05 15:38 GMT+8

Арванхоёрдугаар сарын 2-ны үдэш ЭХЭМҮТ-ийн гадаа төрсөн ээжийн асуудлаар тус эмнэлгийн Ерөнхий захирал Ш.Энхтөр, Хүүхдийн эмнэлгийн захирал Ц.Алтантуяа, Эх барих эмэгтэйчүүдийн эмнэлгийн захирал Баттулга. ЭМЯ газрын дарга Б.Цогтбаатар нар мэдээлэл хийлээ. 

Тус эмнэлгийн Ерөнхий захирал Ш.Энхтөр, Таагүй үйл явдалд эмч хүний хувьд харамсаж байна. Эрүүл мэндийн байгууллагад дотоодын хяналтын механизмууд ажиллаж байна. Эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар, тасралтгүй байдалд хяналт тавих, эмнэлгийн ажилтнуудын харилцаа хандлагад хяналт тавьдаг механизм байдаг. Энэ дагуу эмнэлгийн бүрэлдэхүүн, ЭМЯ-ны газрын дарга нар, яамны Ёсзүйн хяналтын хорооны хамтарсан хуралдаан хийсэн. Тухайн үед ажиллаж байсан эмч, мэргэжилтнүүдтэй уулзалт хийсэн. 

Тухайн эх өөрийнхөө талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхийг хүсэхгүй байгаа. 26 настай, хоёр дахь төрөлт. 12 сарын 2-ны орой такси хөлслөн манай эмнэлгийн Хүүхдийн яаралтай тусдамжийн тасагт жолоочтойгоо орж, Төрөх тасаг асуугаад байрлал заалгаад гарсан. Төрөх тасаг руу явах замдаа төрсөн гэж үзэж байна. Хүүхэд нэгэнт төрсөн учир буцаж ирэхэд эмнэлгийнхэн яаралтай тусламж үзүүлсэн. Одоо манай эмнэлэгт эх, хүүхэд эмнэлэгт хэвтэж байна. Хүүхэд хөхөө амласан, хүүхдэд амьсгал орлох нэмэлт төхөөрөмж хэрэглээгүй хэвийн байна. 

Нийгмийн сүлжээгээр мэдээлэл гарсан шиг эмнэлгийн ажилтнууд эхийг хөөсөн, ус гарсан эхийг явуулсан асуудал байхгүй. Шалгах нягтлах ажиллагаа явагдаж байна. Нягтлан шалгасны дүнд эмнэлгийн ажилтан ажил үүргийн хариуцлага алдсаныг тогтоогдвол хариуцлага тооцно. Эрүүл мэндийн учруулсан хохирлын цар хүрээнээс хамаарч хариуцлага сануулах, цалингийн хувь хэмжээгээр торгох, ажлаас чөлөөлөх, цаашилбал эмчлэх эрхийг хязгаарлах зэрэг хариуцлага хэлбэр бий. 

Ийм явдал болсонд би эмнэлгийн захирлын хувьд ард иргэдээсээ уучлалт хүсэж байна. Надад өөрийгөө зөвтгөх шалтгаан байхгүй. Хувь хүн, эмч зүнийхээ хувьд дүгнэлт хийж, ёсзүйн хариуцлага хүлээнэ, ажлаа хүлээлгэж өгнө гэв.  

 
 

GoGo Facebook Хуудас
 
 
Хотын дарга Су.Батболдын ажлыг Та хэрхэн дүгнэх вэ?
Нийт 1017 санал өгсөн байна.

Дээшээ