Ёкозүна Харүмафүжи Бямбадоржид өнгөрсөн жил зодуулсан гэх Таканоива А.Баасандорж өөрийн туслахаа зодсон хэмээн Японы Сүмо бөхийн холбооноос мэдээлжээ.
Спортын удирдах газраас "хүчирхийллийг арилгах мэдэгдэл" гаргаснаас хоёр сарын дараа 28 настай Таканоива өөрөөсөө зэрэглэл доогуур бөхийн биед халдсан хэмээн холбооноос мэдээлсэн байна.
Японы сүмо бөхийн холбооны олон нийттэй харилцах газраас мэдээлснээр Таканоива туслахаа ямар нэг зүйл авчрахаа мартсаных нь төлөө зочид буудлынхаа өрөөнд гараараа дөрвөөс таван удаа цохисон гэжээ. Туслах бөх хүнд бэртэл аваагүй ч нүүр нь хавдсан гэнэ.
Тус холбооноос Таканоивад шийтгэл оногдуулж, Фүкүокад болох өвлийн тойргийн тэмцээнээс чөлөөлсөн байна. Тэрбээр Сүмо бөхийн холбоонд мэдүүлэг өгч, уучлалт гуйжээ.
Таканоива А.Баасандоржийг өнгөрсөн оны аравдугаар сарын 26-ны өдөр Ёкозүна Харүмафүжи Бямбадорж караокены удирдлагаар цохисон хэрэг гарсан. Хэрэг болсноос сарын дараа Ёкозүна зодог тайлахаа мэдэгдсэн юм.
Таканоива энэ оны арваннэгдүгээр сард Харумафүжигийн эсрэг гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан байна.
Уг хэрэгтэй холбогдуулаад Таканоивагийн дэвжээний багш Ёкозүна Таканохана мөн өнгөрсөн есдүгээр сард Японы сүмо бөхийн холбооноос гарсан юм.
Эх сурвалж: Kyodo