ЗГХЭГ-ын дарга Г.Зандан шатар, УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар нар нефть импортлогч компаниудын удирдлагатай уулзан, бензин, шатахууны үнийг бууруулах талаар санал солилцож зарчмын байр сууринд хүрчээ.
ЗГХЭГ-ын дарга “Дэлхийн зах зээл дээр нефтийн үнэ буурч байгаа үед импортлогчид бүтээгдэхүүний үнээ бууруулж, нэмэгдсэн үед нэмэх байдлаар зах зээлийн уян хатан бодлого хэрэгжүүлэх ёстой. Засгийн газар бензиний үнийг хүчээр барьж, импортлогчдод дарамт үзүүлж, үнэ тогтворжуулах бодлого хэрэгжүүлэхгүй гэдэг байр суурь баримталсаар ирсэн.
Иймд ам.долларын ханш суларч, дэлхийн зах зээл дээр нефть бүтээгдэхүүний үнэ эрс буурсан энэ үед ойрын хугацаанд бензин шатахууныхаа үнийг литр тутамд хямдруулах нэгдсэн арга хэмжээ авахыг Засгийн газар импортлогч компаниудаас шаардаж байна” гэв.
Мөн УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар импортлогчид улс төрийн зорилгоор эсвэл үгсэн хуйвалдах хэлбэрээр үнээ бууруулахгүй, санаатай үйлдэл гаргавал тусгай зөвшөөрлийг нь цуцлах хүртэл арга хэмжээ авахыг анхааруулав.
Харин шатахуун импорт логчид төгрөгийн ханш чангарч, ам.долларын ханш аажмаар суларч байгаа энэ байдал тогтворжвол дэлхийн зах зээлийн үнэтэй уялдуулж шатахууны үнийг шат дараатай бууруулах боломжтой гэдгээ илэрхийлжээ.