Галбын улаан тэмээгээр улсдаа тэргүүлдэг Ханбогд сумынхан өчигдөр орчин үеийн стандарт шаардлагад бүрэн нийцсэн, хичээл сургалтаа явуулахад шаардлагатай бүхий л тоног төхөөрөмжөөр иж бүрэн тохижуулсан цэцэрлэг, сургуулийнхаа нээлтийг хийлээ.
Өдөр ирэх тусам хүн амын тоо нь өсөж буй уг суманд нийт сургуулийн насны 1100 хүүхэд байдаг бөгөөд сумын ганц сургуульд ачаалал ихтэй суралцдаг байжээ. Тодруулбал Ханбогд сумын I бүрэн дунд сургууль 640 хүүхдийн багтаамжтай атал нийт 1100 хүүхэд суралцаж, 280 гаруй хүүхэд цэцэрлэгт хүмүүжих боломжгүй байв.
Цэцэрлэг, сургуулийн хүртээмжгүй байдлыг харгалзан Өмнөговь аймгийн Засаг даргын тамгын газраас “Говийн оюу хөгжлийг дэмжих сан”-д хандсанаар тус цогцолборын эхлэлийг тавьсан байна.
Ингээд 1.5 жилийн дараа Ханбогдын 2-р сургууль, 29-р цэцэрлэгийн цогцолбор хүүхдүүдээ хүлээн аваад байна.
Хичээлийн 29 ангитай сургууль, 8 ангитай цэцэрлэгийн барилгыг стандартын шаардлага ханган барихаас гадна зориулалтын дагуу ашиглахад шаардлагатай 637 төрлийн нийт 10 мянга гаруй тоног төхөөрөмж, хэрэгслийг нийлүүлсэн байна.
Анги дүүргэлт 25-30 хүүхэдтэй байх бөгөөд нэг ээлжээр хичээллэж, хичээлээс гадуур нэмэлт хөтөлбөрүүдэд хамрагдах боломжийг бий болгожээ.
Мөн тус сургууль олон улсын жишиг менежментээр сургалтаа явуулах бөгөөд судалгаа хийж, санал тавьсны үндсэн дээр “Шинэ эрин” сургуультай хамтран ажиллахаар болжээ. Тиймээс тус сургуулиас таван хүний удирдлагын баг Ханбогдод ирж ажиллаж байгаа юм. Шинэ сургуулийн захирлыг “Шинэ эрин” сургуулиас томилсон ба сургалтын менежер болон гадаад багш нар Ханбогдын 2-р сургуульд багшилна.
Харин 29-р цэцэрлэгийн хувьд ирэх долоо хоногт үйл ажиллагаагаа эхлүүлэх бөгөөд нийт тойргийнхоо 280 хүүхдэд сургуулийн өмнөх боловсрол олгоно. Цэцэрлэг хүрэлцээгүйн улмаас эдгээр хүүхдүүдийн нэг нь ч өмнө нь цэцэрлэгт явж байгаагүй гэдгээрээ онцлог.
Сургууль, цэцэрлэг ашиглалтад орсноор нийт 100 гаруй ажлын байрыг бий болгож байгаа юм.